2018.02.20

Хөвсгөл аймгийн АЛДАРТНУУД

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө улс, эх оронд хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан улсын сайн малчин, улсын сайн тариаланч, улсын аварга фермер гээд улсын шилдгүүд тодордог.

Энэ жил Хөвсгөл аймгийн малчид, тариаланчид үр шимээрээ, хөдөлмөр, зүтгэлээрээ гаргасан амжилтын талаар MNB телевиз сурвалжлага бэлтгэжээ.

Улсын аварга малчин, тариаланчийн шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн малчин түмнийг зорин сайн малчдын хотонд очжээ.