2018.03.07

Чандмана-Өндөр сумын эрүүл мэндийн төв шинэ машинтай боллоо

Хөвсгөл аймгийн төвөөс 140 гаруй км-ийн алсад оршдог Чандмана-Өндөр сумын эрүүл мэндийн төв шинэ авто машинтай боллоо.

Төвөөс алслагдсан, зам бартаа ихтэй учраас хуучин машин нь эвдэрч гэмдэг. Ийм үед очих ёстой газраа саатаж хүрдэг зэрэг эрсдэл өндөр байдаг. Харин ийнхүү шинэ машинтай болсоноор дээрх хүндрэл арилж байна. 

Жолооч С.Сэргэлэн

"Аймаг ороход хойгуураа  явбал190 зм, урдуураа явбал 140 км явдаг. Шавар ус ихтэй. Машинд маш их халгаатай зам, ус сүлжиж явж таардаг. Шинэ машинтай болсондоо баяртай байна"

Эрүүл мэндийн төвийн дарга А.Сарантуяа

"Шинэ машинтай болсоноор хөдөөгийн иргэд маань эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байна. Маш их баяртай байна"

Тус сумын эмнэлэгт тулгамдаж буй бас нэг асуудал нь багийн эмч нарын унааны хүрэлцээгүй байдал юм. Нийт 5 эмчийн нэг нь л мотоциклтой учраас яаралтай дуудлагатай үед хүрч очиход хүндрэлтэй байдаг байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбатаар

 "Тойргийн маань 8 суман бүгд иймэрхүү шинэ машинтай болж байна. Ингэснээр ард иргэдийн түргэн тусламжийн үйлчилгээг түргэн авах бодит бололцоотой болж байна. Цаашид бүх багийнхаа эмч нарыг унаажуулах ажлыг эхлүүлсэн"