О.Баасанхүү 2018.09.24 | Zindaa.mn

О.Баасанхүү: Хуульч нэртэй хавтасны голууд ниргэсэн хойно нь хашгирч байна

О.Баасанхүү: Хуульч нэртэй хавтасны голууд ниргэсэн хойно нь хашгирч байна

Улсын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авахдаа Засгийн газрыг хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон. Харин олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг "Эрдэнэт"-ийн 49 хувийн талд ажилладаг гэх мессежийг түгээж, шуугиан тариад байгаа юм. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "УИХ "Эрдэнэт"-ийн 49 хувийг төр буцаан авахын тулд худалдан авах талтай ярилц гэж тогтоол баталсан. Ярилцаж тохирохгүй шийдсэн байна гэж шүүхэд 49-ийн тал нь хандсан. Шүүх тогтоолоо биелүүлж ярилц гэж шийдвэр гаргаж. Шүүх өөр яаж шийдэх ёстой байв" гэжээ. 


Түүнчлэн тэрбээр "Би УИХ-ын тогтоол батлахаас өмнө ийм үг, өгүүлбэртэй байж болохгүй зас гэж хэлсэн, бас тэмцсэн. Хууль хүртэл санаачилж өргөн бариад хууль унасан. Гэтэл манай намын Н.Энхбаяр тэргүүтэй 15 жил "Эрдэнэт"-ийг мөлжиж баяжсан гөлөгнүүд намайг "Эрдэнэт"-ийн 49 хувийн талд ажиллаж, өөрөө авсан ч гэх шиг ТВ9 телевизээр гүтгэн гаргаж, миний тэмцлийг саармагжуулсан. Одоо бас УИХ-д хэт ухаантай хуульч нэртэй хэдэн хавтасны голууд ниргэсэн хойно нь хашгирч байна. Аргыг нь хэлээд хуулийг нь өргөн барилаа. Одоо юу хүссэн юм бол" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.