2018.09.22

Төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, хараат бус байдлыг хангах шаардлагатай

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэлж, 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн зөвлөгөөний ЗГХЭГ санаачилж, УИХ, Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газраас 3 тулгуурт хөгжлийн бодлогыг гаргасан. Эхний тулгуур нь эдийн засгаа сэргээ явдал байсан. Хоёр дахь тулгуур бол Төрийн албаа цэгцлэх, гурав дахь нь монгол хүний хөгжлийг хангах юм. Төрийн албыг шударга, тогтвортой, мэргэшсэн, иргэн төвтэй болгохыг зорьж байна.