2018.09.21

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох бага хурал хаалттай үргэлжилж байна

Нийслэлийн намын хорооны даргыг сонгох МАН-ын бага хурал Хүүхдийн ордонд хаалттай хуралдаж байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр мөн л хаалттай хуралдаж, олонхийн саналаар одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ МАН-ын дүрэмд зааснаар нэр дэвших эрх нээлттэй. Энэ дагуу нэр дэвшигч С.Батболдтой УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөхөөр болжээ. 

МАН-ын бага хурлын гишүүн Х.Нямбаатар: Намын дотоод асуудал хэлэлцэхэд ширүүн тэмцэл, шүүмжлэл өрнөнө. Хэвлэл мэдээллийнхнийг гаргаж байгаад намын асуудлаа дотооддоо хэлэлцье гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бүгдийг суулгаж байна. Бид 2020 оны сонгуульд яаж дотоод зохион байгуулалттай, зөв бодлого дэвшүүлж орох вэ гэдэг дээр өнөөдрийн хурлын зорилго оршиж байгаа.

МАН-ын бага хурлын гишүүн Ж.Ганбаатар: Хурлаа шударга явуулж, заалаа мэдрэх нь хурал зохион байгуулж байгаа хүмүүсийн үүрэг. ҮҮнийгээ хэрэгжүүлэх ёстой. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун: Хоёр газар хуралдсан, хоорондоо маргаантай байгаа үүрийн асуудал гарсан. Өнөөдөр гарч байгаа асуудлыг нэр дэвших сонирхолтой байгаа хүний дүүргүүдийн зүгээс үзэл бодлоо илэрхийлж байна гэж харж байна.