Тэрбишдагва.Д 2018.10.04 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Төрийн дунд шатны албан хаагчид ажил түгжиж байна

Д.Тэрбишдагва: Төрийн дунд шатны албан хаагчид ажил түгжиж байна

ИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дараах байр суурийг илэрхийллээ.

"Сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь харамсалтай байна. Үүний цаана өнөөгийн нийгмийн дүр төрх ийм болчихоод байгаа юм. УИХ-ын танхимд янз бүрийн юм ярьж зодоон цохион хийдэг. Төрийн яаманд хүний амь нас бүрэлгэсэн байх жишээтэй.

Ийм явдал дэлхий дахинд байдаг юм уу? Бид Ардчилсан нийгэмд хөл тавиад олон жил болж байна. Энэ хооронд биднийг ардчиллын “Азийн баян бүрд” гэж хөөргөөд ардчиллын нэрийн дор юу ч хийж болох мэт авирлах замбараагүй байдалд оруулсны гай л даа.

Бидний хариуцлагагүйн асуудал байгаа. Тэрний цаана гадна талаас удирддаг далд гарууд, нам дамнасан бүлэглэл, эдийн засгийн олигархиуд, эдийн засгийн алуурчид, түүний цаадах Олон улсын байгууллагын нөлөөнд бид хэт их автагдаж байна. Үүний хор уршиг маш их байна.  

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо 200 гаруй мянга болоод өссөн. Аль аль нам нь гээд л нийлээд нэмээд байдаг. Өнөөдөр төрийн албаны дунд албан тушаалтнууд үнэхээр ажил явуулахгүй байна. Жишээ нь тендэрийн асуудал. 2018 онд ямар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бэ? Түүнийг хийнэ гэж өнгөрсөн жил 2018 оны төсөв батлах үед мөнгийг нь шийдчихсэн ажил одоо ч тендэр зарлагдаагүй эхлээгүй байгаа шүү. Энэ тоог хараарай.

Энэ ажлыг түгжиж байгаа нь төрийн дунд шатны албан хаагчид явуулахгүй байна. Хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй эрдэмтэн судлаачид олон бий тэднээр өнөөдөр байгаа төрийн албаныханыг эхнээс нь шинээр шалгалтанд ч оруулж болно. Эхлээд ёс зүйгээс нь мэргэжлийн асуудал хүртэл нь шалгаж, шалгаруулах хэрэгтэй байна. Нийгмийн дунд давхаргын асуудал бүхэлдээ ийм болчихсон байгаа шүү.

Хариуцлага хүлээнэ гэхээрээ ажлаас нь халчихаар болчихдог юм уу?"