2018.10.11

С.Чинзориг: СЕХ-ны удирдлагуудыг өөрчлөх асуудлыг ярих хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг.

Сонгуулийн ардчиллыг бэхжүүлэх нь маш чухал байна. Сүүлийн үед ард түмний сонголтыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс чинь уландаа гишгэдэг болж. Ийм байдал гаргахад өөгшүүлээд байгаа, ийм боломж олгоод байгаа СЕХ-ын удирдлагыг өөрчлөх болоогүй юм. Өнгөрсөн 2012 оны Өвөрхангайчуудын сонголтыг ҮХ-ийн бус аргаар, одоогийн СЕХ-ын дарга Ц.Содномцэрэн АН-д булааж авч өгсөн. Ер нь чөлөөт сонгууль явуулна гэдэг чинь ардчиллын суурь шүү дээ. Энэ байхгүй болж байгаа бол Ардчилал байхгүй болно.