2018.10.12
А.Сүхбат: 800 сая төгрөгийн өртөгтэй 3 пункт чинь ажиллахгүй байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
УИХ-ын гишүүн А.Сүхбат байр сууриа илэрхийллээ.
Улаанбаатар хотоос ордог, гардаг пост дээр 1000 төгрөгийн хураамж авдаг. Юу хийсэн гэж авч байгаа юм. Хоёр хүн суучихаад 4 дугуйг л шүршээд байгаа юм. Тэгэхээр 4 дугуй л нян тээдэг юмуу? тэгэхээр үүнийгээ больчих.
Эмээлт, Хэрлэнгийн пост дээр ариутгах пункт гэж ажиллаж байгаа. үүнийг нэг ч ажиллахгүй байгаа. Халуун орны тенхологийг -40 градуст нутагшуулах гээд байна л даа...Би өөрөө очиж үзсэн. Нэг ариутгахдаа 800 сая төгрөгийн өртөг гардаг. Үүнийгээ больчих хэрэгтэй. Суурь нь хөлдөөд, одоо ариутгал хийхээ больсон. Малыг ариутгах хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй.