Нямбаатар.Х Сандагсүрэн.Ж 2018.10.19 | TV5

СХД-т 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавилаа

СХД-т 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавилаа

Сонгинохайрхан дүүргийн 5, 8, 23, 29, 32 дугаар хороо цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр 5-р хороонд  улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

Тус хороо нь 9,000 орчим иргэн, цэцэрлэгийн насны 750 хүүхэдтэй.

Цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Арь Констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жилийн нээлт гэхэд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа аж.