Эрдэнэ.С 2018.10.31 | medee.mn

Замын хөдөлгөөнд эрчим нэмэх шинэ замыг нээлээ

Замын хөдөлгөөнд эрчим нэмэх шинэ замыг нээлээ

Зам бол хөгжлийн гүүр. Нэгэн шинэ хөгжлийн гүүр улсын нийслэлд өнгө нэмж, замын хөдөлгөөнд эрчим нэмлээ.

Тэсо корпорациас санаачлан хувийн компаниудтай хамтран БГД-ийн 20 хорооны нутаг дэвсгэр буюу нөхөрлөлийн гудамжинд 1,9 километр шинэ зам тавьжээ. Уг замаар өдөрт 500 орчим машин дамжин өнгөрдгөөс ихэнх нь хүнд даацын авто машин байдаг.

Энэ замыг өдий хүртэл ганц ч удаа шинэчилж байгаагүйн улмаас элэгдэл хорогдол нь эцэстээ тулж, тоос шороо шавар шавхай хуралдахаас гадна тээврийн хэрэгслийн эд ангиудад эвдрэл учруулж, замын ачаалал үүсгэж байсан.

Хувийн хэвшлийн 27 компани хамтран 1 тэрбум төгрөгөөр 1.9 км шинэ зам барих ажлыг санхүүжүүлжээ. Уг ажлыг Тэсо корпораци санаачлаад зогсохгүй нийт санхүүжилтийн 50 хувийг буюу хагас тэрбум төгрөгийг гаргасан байна.

Нөхөрлөлийн гудамжаар том оврын машинууд зорчдог учраас замын чанарт ихээхэн анхаарчээ. Ингэснээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд учрах эвдрэл болон эрсдэл үгүй болж байна.

Тэсо корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж ийнхүү нээлтээ хийлээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Тэсо корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, БГД-ийн дэд бүтэц хариуцсан орлогч дарга н.Батболд, БГД-ийн 20 хорооны засаг дарга П.Цогбаатар болон замын ажилд хөрөнгө оруулсан 27 компаний төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Хувийн компаниудаа манлайлж, нийгэмдээ томхон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн компаниудад талархал илэрхийлэн БГД-ийн 20 хорооны засаг дарга П.Цогтбаатар жуух бичиг гардууллаа. Тэсо корпорацийн санаачилга, үлгэр жишээ байдал төрд болон нийгэмд нэгэн жишиг тогтоолоо. Зам бол хөгжлийн гүүр. Ийнхүү хувийн компаниуд хамтран улс, нийгэмдээ хөгжил авчрах шинэ замыг бүтээн байгууллаа.

ТУУЗГҮЙ НЭЭЛТ

Монголчууд бид аливаа нээлтийг тууз хайчлах үйл явцаар төсөөлдөг. Харин энэ хэвшмэл байдлыг Тэсо корпораци халлаа. Тэдний зохион байгуулсан нээлтийн үйл ажиллагаа туузгүй байлаа. Илүү утга бүхий, анхдагч, шинэлэг санаагаар нөхөрлөлийн гудамжны замыг нээлээ.

Дэмжиж санхүүжүүлсэн нэр бүхий байгууллагууд

1. ТЭСО ХХК (санхүүжилтийн 50% буюу хагас тэрбум төгрөг)

2. АОДЭ ХХК

3. Дөрвөн Өлзий ХХК

4. QCM ХХК

5. Улаанбаатар Менежмент ХХК

6. Уулс заамар ХХК

7. Хэт Моторс ХХК

8. Ган Гүүр ХХК

9. Хэв Хийц ХХК

10. Силпро ХХК

11. ИШГАН Трейд ХХК

12. Муррэй ХХК, ST international

13. Өнгөт төмөр ХХК

14. Оргил Мөнх Трейд ХХК

15. Cams mongolia invest

16. Eden ХХК

17. Jobi Төв

18. Очирням ХХК

19. Стико ХХК

20. "Их биндэр хайрхан" ХХК

21. Monnis service support

22. Тунамал хийц ХХК

23. Гүнгэрваа ХХК

24. Мон крэм ХХК

25. Насанжаргал ХХК

26. Сор кашмер ХХК

27. Цэс Хайрхан ХХК

Н.БАЯР