2018.11.01

Б.Дэлгэрсайхан: Албадан эмчилгээ нэрээр хүнийг орон гэр, албан тушаалаас нь холдуулах сэдэл болох вий

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Хэдэн асуух зүйл хуулийн төсөлд байна.

  1. Хуулийн нэр томъёоны хувьд Дон гэдэг үгийг Эмгэг гэж өөрчлөх саналтай байна. Хүнийг гутаан доромжлох өнгө аястай байна.

  2. Захиргааны журмаар гэж байгаа юм. Захиргааны хэргийн шүүх захиргааны ерөнхий хуулийг барьж шийдвэрлэх юм биш үү?

  3. Эмчилгээнд явж байгаа хүний эрхийн хамгаалалт нь хангалтгүй заагдсан байна. Хүнийг санаатайгаар орон гэр, ажлын байрнаас нь зайлуулах сэдлээр ийм арга хэрэглэвэл яах вэ? Тиймээс хүний эрхийн хамгаалалтыг сайн оруулж өгөх хэрэгтэй байна.” зэрэг асуултыг асуулаа.

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Н.Оюундарь болон ХЗДХЯ-ны газрын дарга нар хариулт өглөө.