Д.Тэрбишдагва 2018.12.06

Д.Тэрбишдагва: ХХААХҮ-ийн сайдыг яаралтай томилох хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Цаг агаар хүйтэрч хөдөө орон нутагт байдал хүндэрч байна. ХХААХҮ-ийн сайдыг яаралтай томилож, хөдөө  гадааруу нь явуулмаар байна. Ажилтайгаа газар дээрээ танилцах хэрэгтэй. Сангийн сайд өрөөндөө суудаг бол ХХААХҮ-ийн сайд хөдөө явж байж ажлаа хийдэг учиртай.

Иргэд Засгийн газраа тогтсон юм бол УИХ нь дэмжээд ажлыг нь хийлгэ гэж байна. Харин нээлттэй сонголыг хуулийн дагуу хиймээр байна. Тиймээс ХХААХҮ-ийн сайдыг яаралтай томилох горимын санал гаргаж байна.”