Б.Ганхуяг: 1072 хувьцааны анхны  НЭРЛЭСЭН ҮНЭ 933 төгрөгөөс БУУХГҮЙ
2018.12.19

Б.Ганхуяг: 1072 хувьцааны анхны НЭРЛЭСЭН ҮНЭ 933 төгрөгөөс БУУХГҮЙ

Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

-"Эрдэнэс-Таван толгой” компанийн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа "амь орж”, ногдол ашиг олгох талаар мэдээ­лэл гараад удаж байна. Энэ талаар Та мэдээлэл өгнө үү?

-1072 хувьцааг УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталж, тухайн үедээ  компанийг үүсгэн байгуулсан байдаг. Иргэд зөвхөн 1072 хувьцаа гээд яриад байдаг. Угтаа бүтцийн хувьд дөрвөн төрлийн хувьцааны хэсгээс бүрддэг. "Эрдэнэс Таван толгой” ХК-ийг 100 хувь гэж үзвэл хувьцааны 64.5 хувь нь "Эрдэнэс Монгол”-д бий.  20 хувь нь УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу олон улсын зах зээл дээр гаргахаар зарласан хувьцаа юм. Харин 14.5 хувь нь Монголын Улсын иргэдэд байдаг 1072 хувьцаа, 0.05 хувь нь 64 аж ахуйн нэгжид бий. Хувьцаа гаргаснаас хойш дөрвөн удаа арилжаа хийсэн байдаг. Эхнийх нь иргэд тэтгэврийн хэлбэрээр 1072 хувьцаагаа борлуулаад, мөнгөө авсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа зарж, мөнгө авсан. Оюутнууд сургалтын төлбөрөө төлөх зорилгоор хувьцаагаа арилжаалсан. Хамгийн сүүлд иргэд 300 мянган төгрөгөөр 300 хувьцаагаа зарсан.

-Иргэн бүр удтал хүлээсэн 1072 хувьцаа ирэх онд амилах юм байна гэж ойлгож болох уу?

- 2018 оны эхний хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны батлагдсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг бүрдүүлж,, улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна.  2019 онд бид 1072 хувьцааг  гэж ярихгүй, иргэн бүртээ ногдол ашиг хуваарилна. Бидний хүлээгдэж буй үр дүнгийн тооцоогоор бол 600-700 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах болов уу гэж бодож байна.

-1072 хувьцааны анхны нэрлэсэн үнэ 933 төгрөг байсан. Энэ үнэ өөрчлөгдөхгүй биз дээ?

-Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж байгаа гол зүйл энэ. . Энэ бол бидий баримталж буй хатуу байр суурь. Хөрөнгийн биржид гараад, хувьцаа арилжаанд орж эхэлсэн тохиолдолд хамгийн доод үнэ 933 төгрөг байна гэж ойлгож болно. Хувьцааны үнийг бууруулахгүйн тулд хоёр алхам хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компаниа хаалттай ХК болгосон. Хаалттай гэдэг нь үйл ажиллагаа, санхүүгийн хувьд хаалттай болсон гэсэн үг биш шүү. Зөвхөн хувьцааг хамгаалж буй хэлбэр. Хөрөнгийн биржээр арилжаалаад эхэлбэл хувьцааны үнэ 933 төгрөгөөс унах магадлал маш өндөр. Иргэд хувьцаагаа олноороо зарах магадлалтай. Тиймээс энэ уналтаас урьдчилсан сэргийлж хаалттай болгож байгаа юм. Мөн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх тодорхой сангуудыг бий болгох ёстой.  Үнэ нь өссөн тохиолдолд сан үйлчилдэггүй. Харин үнэ нь буурсан тохиолдолд төр хамгийн түрүүнд худалдаж авдаг байх нь зөв. Энэ бол иргэдийн ирээдүйд хөрөнгө оруулж буй эдийн засгийн гол хэрэгсэл учраас Засгийн газар амь шигээ хайрлаж, анхаарлаа хандуулж, зохицуулах ажлуудыг хийж байна.

-Уурхайн нөөцийг шинэчлэн тогтоолговол гадаад зах зээл дээрх хувьцааны үнэ өсөх учиртай. “Эрдэнэс таван толгой” төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн, дотоод гадаадад ямар ч өргүй болсон гээд таатай мэдээ их байна. Энэ бүгдээс гадна гадаадын зах зээл дээр үнэ өсгөхийн тулд уурхайн нөөцийг шинэчлэн тогтоолгосон гэж сонссон?

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан ордын нөөцийн хэмжээг нэгдсэн тайлангаар 6 тэрбум тонн, нэмэлт хайгуулын дүнд 340 сая тонноор тус тус нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн батлуулаад байгаа юм. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 7.3 тэрбум байсан ордын нөөцийн хэмжээ нь 7.6-8 тэрбумын нөөцтэй дүйж байгаа юм. Нөөц нэмэгдсэнээркомпанийн үнэ цэнийг зах зээл дээр өсгөж, дэлхий нийтийн анхааралд хүргэж чадсан.

-Гадаад зах зээл дээр хувьцаа гаргах бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

Таван толгойн ордын төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан нь компанийн хувьд өсөн дэвжих хөгжлийн таатай нөхцөл бүрдэж, IPO хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. “Эрдэнэс Таван толгой” ХК нь нүүрс олборлолт, борлуулалтаараа 2017, 2018 онд дараалан Монгол Улсдаа тэргүүлж, 40 сая дахь тонн нүүрс олборлож, санхүүгийн хувьд бэхжсэн Монголын тэргүүлэх компани болсон амжилтаар шинэ онтойгоо золгож байгаа юм.  2018 онд Монгол Улсын иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчтэй компани болсон “Эрдэнэс- Тавантолгой” ХК эдийн засгийн бүхий л үзүүлэлтээр ТОП 100 ААН-ийн тавцан дээр эхний хоёрт эрэмблэгдээд байна.. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Гашуун-Сухайт- Ганц мод чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэн үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүдийг хариуцан хэрэгжүүлэхээр болж, ТЭЗҮ-ийг батлуулахад бэлтгэн, 

-2.5 сая иргэнд "Эрдэнэс-Таван толгой”-н хувьцаа байгаа гэсэн. Үлдсэн иргэддээ, тухайлбал шинэ төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох юм уу?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. . Түрүүнд дурьдсан дөрвөн шалтгааны улмаас хувьцаагаа зарсан хүмүүс өөрсдөө арилжаанд оролцсон учраас тэдний хариуцлагын асуудал. Харин 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын төвшинд шийдэх юм билээ. 

-"Эрдэнэс-Таван толгой” ХК одоо зөвхөн Хятад руу нүүрсээ гаргаж байгаа. Хоёрдагч, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломжийг судалж байгаа байх. Тийм боломжийг бүрдүүлэхээр төр засгийнхан ч ажиллаж байгаа. Үр дүн гарах нь уу?

-Компанийн гол зорилт бол хоёрдагч, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах. Тиймээс юуны өмнө Хятад руу гаргах хэд хэдэн хилийн гарцтай болох шаардлагатай байна. Цаашлаад ОХУ руу гаргах ямар боломж байна гэдгийг ч судалж байгаа. Бид бүхий л боломжийг судалж үзэж байна.

 -Танайх нүүрсээ зөвхөн Хятад руу гаргаж байна уу?

“Эрдэнэс-Тавантолгой “ХК нь 2018 оны есдүгээр сарын байдлаар  экспортолсон бөгөөд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт – Ганц модны боомтоор