2018.12.06
Богдын музейн 1,6 га газар цэцэрлэгт хүрээлэн барих ажил 2019 оны төсөвт орж, хийгдэхээр боллоо
НИТХ-ын ээлжит 19-р хуралдаанаар Богдын музейн орчмын 1,6 га тусгай хамгаалалтын бүсэд иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа дэвшүүлсэн юм.
Түүний энэхүү санаачилгаас “2019 онд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан билээ. Харин өчигдөр тус ажлын төсөв ирэх оны төсөвт санхүүжилт нь суулаа. Ингэснээр Богдын музейн 1,6 га газар цэцэрлэгт хүрээлэн барих ажил 2019 оны төсөвт орж, хийгдэхээр боллоо.