Гарамжав.Ц 2019.01.25 | Vip76.mn

Ц.Гарамжав: Валютын ханш иргэд болон үйлдвэрлэгчидэд хамгийн их нөлөөлдөг

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

“Засгийн газар гадаад өрөө буруулж чадаж байгаа нь сайн. Гэвч валютын ханшийн өсөлт нийгмийн өдөр тутмын амаьдралд сөргөөр нөлөөлж байна. Энэ өсөлтөөс гарч чадахгүй байгаа нь үндэсний үйлдвэрлэгч болон иргэдийн нуруун дээр дарамт болж байна.

Үндсэний үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан бол энэ валютын ханш өсөлт юм. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахад гадны компаниудтай валютаар төлбөр хийх гэрээ хийж байгаа юм. Эцэстээ төлж барахгүй өрөнд орж, олон үйлдвэрлэгчид дампуурч байна.”

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.