2022.01.04

Ц.Даваасүрэн: Экспортын орлого, вальютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.04/боллоо. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсан Вальютын зохицуулалтын тухай хуулийн Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд хуулий н төслийг бэлэн болгоод хоёр сар болж байна. Дэд ажлын хэсэг нь хуралдахгүй, хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Байгууллага хоорондын зөрчил, эрх мэдлийн асуудлаас үүдэн ийм байдалд хүрсэн байх гэж бодож байна.

Тус хуульд экспорт хийж байгаа компаниуд татварын дансаар мөнгөө дамжуулах гэсэн заалт орсон. Ингэснээр татварынхан хяналт тавих боломж бүрдэнэ. Ийм хоёр асуудлаас болж хуулийн төслийг гацаачих юм.

Энэ хуулийг намрын чуулганд багтааж батлаад хоёрдугаар сарын 1-нээс эхэлж мөрдөх шаардлагатай байна. Хууль батлагдсанаар вальютын нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой.