А.Сүхбат 2019.01.31 | Vip76.mn

А.Сүхбат: Газрын гүний усаа хамгаалж, шар усаа нөөцлөх хэрэгтэй

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

“АНУ-ын иргэдийн татварын мөнгийг бид хүлээн авч байна. Гэхдээ бид бодлогын алдаа гаргасан. Хоногт 210 гаруй мянган метр куб газрын гүний ус олборлоно гэж байна. Энэ бол ухралт. Дэлхийн улс орнууд гамшиг, дайны үед энэ их хэмжээний ус олборлодог. Бид бороо хурын ус, шар усаа хуримтлуулах, цөөрөм байгуулах гээд дэвшилтэт технологи ашиглаж болно шүү дээ.

Гүний ус бол хэмжээтэй. Бид арай дэндүү гүний устайгаа зэрлэг хандаж байна. Усны мэргэжилтнүүд яагаад дугарахгүй байгаа юм. Нийслэлийн иргэдийн усны нөөц 10 гаруй хувиар л нэмэгддэг. Сүүлийн 4 жилд усны нөөц хумигдана гэж байхад бид худаг ухах тухай яриад байж болохгүй.”