Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа: “Саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх танай төслийнхөний хийх хамгийн чухал ажил гэж харагдаж байна. Монголчууд ийм дадалд сураагүй. 3 ба 4-р цахилгаан станц дээр ус нөөцлөх сан байгуулна гэсэн байна. Энэ усыг үйлдвэрлэлрүү хүргэх ажил хэрхэн шийдэлтэй хийгдэж байгаа вэ? Монголын талаас хийгдэх ажил графикийн дагуу хийгдэж байгаа юу? Иргэдийн дадал зуршил, хандлагыг өөрчлөх тал дээр яаж ажиллах вэ? Нийслэлийн зүгээс үүн дээр ямар ажил хийх вэ?”
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "2 дахь компакт гэрээг батлах гэж байна. Эхнийх маш үр дүнтэй болсон. Одоо 2 дахь нь ямаг үр дүнд хүрэх тухай мэдээлэл өгнө үү? Өнөөдөр Монгол Улсын усны нөөц, хэрэглээ, цаашид нөхцөл байдал ямар түвшинд хүрэхээр байна вэ? Төсөл хэрэгжиснээр ямар байдалтай болох тухай мэдээлэл өгнө үү? 350 сая ам.долларын хэдэн хувь нь бодит бүтээн байгуулалт болох вэ? Монголын талаас 100 гаруй сая ам.долларын санхүүжилт гаргах ёстой. Үүнийг ямар эх үүсвэрээс гаргах вэ?"
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: "Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хамтран хэрэгжүүлэх 2 дахь компанкт гэрээг УИХ-аар батлах гэж байна. Энэ төсөл хүний амьдралын хамгийн гол хэрэглээ болох цэвэр ус, усан хангамжын тал дээр ийм төсөл хэрэгжих боломж олдож байгаа нь сайшаалтай. Үүний цаана Монгол Улсын Засгийн газар үүрэг хүлээж байна. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль хэрэгжиж байж энэ төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ хуулийн намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирнэ үү? Мөн Өмнө нь хэрэгжиж байсан компакт гэрээний хэрэгжилтийн тайланг сонсомоор байна."
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат: “АНУ-ын иргэдийн татварын мөнгийг бид хүлээн авч байна. Гэхдээ бид бодлогын алдаа гаргасан. Хоногт 210 гаруй мянган метр куб газрын гүний ус олборлоно гэж байна. Энэ бол ухралт. Дэлхийн улс орнууд гамшиг, дайны үед энэ их хэмжээний ус олборлодог. Бид бороо хурын ус, шар усаа хуримтлуулах, цөөрөм байгуулах гээд дэвшилтэт технологи ашиглаж болно шүү дээ. Гүний ус бол хэмжээтэй. Бид арай дэндүү гүний устайгаа зэрлэг хандаж байна. Усны мэргэжилтнүүд яагаад дугарахгүй байгаа юм. Нийслэлийн иргэдийн усны нөөц 10 гаруй хувиар л нэмэгддэг. Сүүлийн 4 жилд усны нөөц хумигдана гэж байхад бид худаг ухах тухай яриад байж болохгүй.”
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Нийслэлийн иргэдийн усны нөөцуийг нэмэгдүүлэх, саарал усны технологийг нэвтрүүлэх гэж байгаа зэрэг нь маш сайн байна. Төслийн баг маш сайн ажиллаж байгаад баяр хүргэмээр байна. 350 сая ам.долларын энэ хөрөнгө оруулалт орж ирснээр нийслэлийн иргэдийн унд усны асуудал шийдэгдэнэ гэж итгэж байна. Ер нь Мянганы сорилтын сангийн ажил маш амжилттай хэрэгждэг. Маш чадварлаг, мэргэжлийн баг бүрдсэн гэж ойлгож байгаа. Үр дүн нь маш тодорхой асуудал шийдэгдэх учраас онцлог байна. Энэ төслийг 100 хувь дэмжиж байна.”