Ж.Сандагсүрэн 2019.02.22

Сонгинохайрханчууд ном хандивлах челленж эхлүүлжээ

Сонгинохайрханчууд ном хандивлах челленж эхлүүлжээ

Залуу үе,  хүүхэд багачуудыг соён гэгээрэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гарц, цонх бол ном гэж үзэн, дүүргийнхээ дөрвөн байршилд номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулсан  Сонгинохайрханы Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Ном хандивлах” Challenge-ийг эхлүүлжээ.  Энэ  нь цэцэрлэгт  хүрээлэн дэх  номын сангуудад  номын фонд  бүрдүүлэх  зорилготой юм.

Эхлээд тус дүүргийн газар, хэлтсийн удирдлагууд  энэхүү аянд нэгдэж,  бие биенийгээ ном хандивлахыг  уриалан дуудсан байна.  Гэхдээ зөвхөн дүүргийн ажилтан, албан хаагчдаар энэхүү аян хязгаарлагдахгүй. Ном бэлэглэсэн хүн дараагийн гурван хүнийг challenge-д дуудах замаар өрнөх уг аян  цахим ертөнцөд үр дүн сайтай байгаа бөгөөд  хоёр  өдрийн  өмнөх  байдлаар  200  ном цугларчээ.

Номын challenge-д нэгдсэн хүмүүс энэ талаараа facebook хуудсандаа бичиж, дараагийн  хүнийг  дуудах юм  байна.