Ё.Баатарбилэг Ш.Анхмаа 2019.03.04 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Азийн хүүхдүүд 2020 наадмын бэлтгэл ажилтай танилцав

Азийн хүүхдүүд 2020 наадмын бэлтгэл ажилтай танилцав

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 15 дугаар захирамжаар байгуулагдсан Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын зохион байгуулах хороо болон холбогдох албаныхантай уулзлаа.

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын явц, цаашид шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл хийж,  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцын талаар танилцуулав.  

Уулзалтаар Наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон төслийн нэгжийг шинэчлэн байгуулах, барилга байгууламж,  хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар эрх зүйн орчныг судлахад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Наадмын зохион байгуулах хороо хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.