Баасанхүү.О 2019.03.19 | News.mn

О.Баасанхүү: Т.Аюурсайханыг оффшор дансны баримт авчирсан эсэхийг мэдэхгүй

О.Баасанхүү: Т.Аюурсайханыг оффшор дансны баримт авчирсан эсэхийг мэдэхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нэр бүхий долоон гишүүн Швейцарь Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор таван дансны баримтыг авчирсан тухай Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн нь үнэн үү?

-Ер нь аливаа зүйлд хариултыг нэг дор нь өгч байх ёстой. Энэ асуултад хуулийн байгууллага хариулах ёстой.

-Таныг айлчлалын багт явсан учраас асууж байна л даа?

-Хамт явсан нь хамаагүй. Хамт явсан гээд үнэн гэсэн үг биш. Тэр хүн хэнтэй уулзсан, юу ярьсан, цүнхэнд нь ямар бичиг байсан гэдгийг нь тогтоох боломжгүй.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намрын чуулганы хуралдааны үеэр “Гурван машин нотлох баримтыг шатаасан гэж мэдэгдсэн. Мөн гэрт нь тагнах, чагнах төхөөрөмж байршуулаад тэр нь илэрсэн” гэж Т.Аюурсайхан өөрөө ярьсан. Үүнд хуулийн байгууллага хариулт өгөөгүй.  Ирсэн гээд байгаа бичигт нь ч гэсэн хуулийн байгууллага хариулах ёстой. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гаргадаг айхтар сэтгүүлч мөн улстөрчид гарч ирсэн.

Би 20 жил хуулийн ажил хийлээ. Зөвхөн хуулийн байгууллага мэдэх ёстой, мэдэх бололцоотой, цаашлаад зөвхөн гүйцэтгэх ажлаар мэдэх боломжтой тэр мэдээллүүдээр сүүлийн үед шоу хийх боллоо. Энэ улсад хууль дүрэм гэж бий. “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгийг  харахад зарим мэдээллүүд нь  үнэхээр ноцтой, зарим мэдээлэл нь зөвхөн хуулийн байгууллагын тусгай арга хэрэгслээр мэдэж болох тийм мэдээллүүд байдаг. Т.Аюурсайханы яриад байгаа нь ч гэсэн яг л ийм. Би энэ асуудлыг мэдэхгүй.

-Та хамт яваа биз дээ?

-Монгол төрийн айлчлал яаж явагддаг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээлбэл, яагаад О.Баасанхүү төрийн айлчлалд багтав. Монгол Улсын парламентын айлчлалд парламентын бүлгийн дарга нь, шаардлагатай гэвэл тухайн хоёр улсын парламентын  бүлгийн гишүүн нь, эсвэл намуудын төлөөлөл багтдаг. Би намаасаа ганцаараа учраас гурван намын төлөөлөл гэдэг утгаар айлчлалын багт орсон. Тухайлбал, Хойд Солонгос Улсад айлчлалаа гэхэд протоколоо өгөхгүйгээр онгоцны буудал дээр цаас өгдөг. Ярих сэдэв, хэлэх үг, хэлэлцэх асуудлууд энэ бүхнийг наана нь ГХЯ-аараа дамжуулж, хоёр талдаа тохирч, гарын үсгээ зурж ойлголцдог.

Уулзалтын цагийг нь сунгах гэдэг ч юм уу дураараа ямар нэгэн үйлдэл хийдэггүй гэсэн үг.  Би протоколоос харсан, миний  үзсэн протокол дээр байхгүй байна. Гэхдээ би дотроо бодоход С.Баярцогтод хоёр, гурав байтугай данс байхыг үгүйсгэхгүй. Бид жижигхэн улс биш тусгаар улс, хууль хүчний байгууллагууд өөрийнхөө гүйцэтгэх ажлаар янз бүрийн мэдээлэл авсан байж болно.

Би өмнө нь Швейцарь руу С.Зориг агсны амь насаа алдсан асуудлаар явж байх үеэр нэг нөхөр надтай энгийн яриа өрнүүлж байхдаа “Танай улсын иргэний дансанд 72 сая ам.доллар байгаа” гэж хэлж байсан. Гэхдээ ирээд би энэ талаар хэвлэлийн хурал хийгээгүй, шалгаарай гээд хуулийн хяналтын байгууллага руу нь бичиг өгсөн. Шалгалтын талаар асуухад, “Таны хэлсэн мэдээллийн дагуу Швейцарийн Холбооны Улсаас гүйцэтгэлүүд нь маш хэцүү байдаг учраас асар их хугацаа орох юм байна. Үнэн эсвэл, худлаа гэж хэлж болохгүй байна л гэж надад хэлсэн

-Та миний асуултад тодорхой хариулт өгөхгүй байна л даа?

-Би Т.Аюурсайхантай хамт явлаа гээд тэр хүний асрагч нь биш шүү дээ.

Оффшор дансны баримтыг авчирсан байх үндэслэл байж болох уу?

-Би хэлж мэдэхгүй. Тэр хүмүүсээс нь асуу.

-“Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг өчигдөр хуралдсан. Одоо шалгалтын ажлын явц ямар байгаа вэ?

-Хууль хяналтын байгууллагаас төрийн хууль тогтоомжоор хориглоогүй, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан хориглоогүй мэдээллүүдийг ажлын хэсгийн хүрээнд авсан. Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэрт анхаарал тавьж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Өмнө нь ч энэ талаараа хэлж байсан.

Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэр миний тойрогтой холбоотой. Хоёрдугаарт, би хуульч хүн. Гуравдугаарт, 51 хувийг яривал 49 хувийн тал болгоод, 49 хувийг яривал 51 хувийн тал болгож улстөржүүлэх хооронд Монгол Улс өрнөөс өр рүү явж байна. Энэ асуудлыг хурдан цэгцэлье гэдэг л байр суурьтай байгаа. Хэрэв санаж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор  23 дугаар тогтоолыг 2017 оны хоёрдугаар сарын 04 ны өдөр МАН-ын 47 гишүүн, АН-ын хоёр гишүүнтэй нийлээд нийт 49 гишүүн баталсан байдаг юм. Энэ тогтоолын эсрэг би кноп дарсан.

49 хувийг авчирсан гэж үзэх юм бол хуулийн дагуу юу эсвэл хууль бус авчирсан уу гэдэг асуудал. Хуулийн дагуу авчирсан бол тухайн хүмүүс өмчлөөд явах нь Үндсэн хуулийн зарчим. Харин хууль бусаар авчирсан бол тэр хүмүүсийг нь шоронд хийж, хууль бус хөрөнгийг нь хураах ёстой. Хэлэлцээр гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хуулийн дагуу учраас мөнгийг нь буцаан өгч, төр авъя гээд байгаа юм уу эсвэл хууль бус гэж үзээд хурааж авахын тулд хоорондоо ярилцъя гээд байгаа юм уу гэдэг  нь ойлгомжгүй байсан учраас би 23 дугаар тогтоолыг зөвшөөрөөгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал дахин сөхөгдөж байгаа энэ үед 51 хувийг барьцаалсан өр төлбөр өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа?

“Стандарт” банк Монголыг сар бүр 1.2 сая ам.долларын өрөнд оруулж байна. 1.2 сая ам.доллар гэдэг чинь гурван тэрбум төгрөг.Үүнийг сард хуваахад өдөр бүр 100 сая төгрөгийн торгууль явж байна гэсэн үг. Энэ мөнгөний тоолуурыг яаралтай зогооё гэдгийг хэдэнтээ би ярьж байна. Ажлын хэсгийн зүгээс уг асуудалд өөрсдийнхөө байр суурийг тодорхойлж, монголын төрд туслах ёстой. 49 хувийн тухайд нэгэнт ярилцъя гээд УИХ-ын 23 дугаарт тогтоол гарсан.

Миний авсан мэдээллээр бол Арбитрын шүүх хурлаас өмнө нь үндсэн зээл 51 сая ам.доллар дээр хүү, торгууль нэмээд 90 сая ам.доллар төлөх шийдвэр гарч байсан. Тэгтэл уржигдархан авсан мэдээллээр 120 сая ам.доллар болж өсчхөөд байна. Монгол төрд ашигтай гэвэл уг нь боломж байвал мөнгө төлмөөргүй байна. Хэрэв төлөх бол хамгийн багаар төлөх хэрэгтэй. Та асуусан учраас би ажлын хэсгийн гишүүнийн хувьд ярьж байна. Ажлын хэсгийн ажил үргэлжилж байгаа. Би их зовлонтой ш дээ.

мар?

-Манай МАХН-ын дарга нь өөрөө маш их асуудалтай, тойрсон хүмүүсийн ихэнх нь хулгайч болчихсон учраас нөгөө попууд МАХН гэсэн дөрвөн үсэгтэй намд очиж наалдаад, намыг маань булаах зорилгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг хүний рейтинг унагаах гэсэн, намын шинэчлэлийг нь байхгүй болгож, шүүхэд нөлөөлж, жинхэнэ хууль ёсны гарах шийдвэрүүдийг гаргуулахгүйгээр ний нуугүй хэлэхэд МАХН маань МАНАН-гийн халаасанд орчхоод байгаа юм.  Тэгээд хуулийн хүрээнд ярьж байгаа зүйлсийг өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргаж нэр төр гутаах гэдэг. Гутааж болно, гэхдээ Монгол төрд хохиролгүйгээр юм хиймээр байна.

-23 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг  дотооддоо шийдвэрлэж, ярилцъя гэдэг талаар ажлын хэсэг ярилцсан уу?

-Энэ попуудын хурдыг гүйцэхгүй байна. Эдний попрол нь гайгүй болсны дараа олон нийт “сонин” зүйлд биш үнэнд анхаарах болсон цаг үед нь энэ гол асуудлуудаа оруулж ирмээр байгаа юм. Одоо попууд нь өдөр болгон “сонин” зүйл гаргаад байна. Судан явж, цэргүүдийг хооллоод түүнийгээ миний андууд гэж рекламдаад л, өөр нэг нь ШХАБ-д оръё гэж яриад л монгол ганцаараа өөрийгөө хамгаалж чадахгүй бид Хятадын ШХАБ-ын нэг хэсэг нь болох ёстой гэж рекламдаад,  энэ хооронд олон нийт үнэнийг сонсохгүй байна л даа. Сонсох цаг хугацааг хүлээж байна.

Ээлжит бус чуулганаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын томилгоог тус тус хэлэлцэнэ.  Эдгээр томилгоо хэр шударга явагдана гэж харж байна вэ?

-Ерөнхий прокурорын орлогчийн хувьд нэгдүгээр сарын 08-нд хугацаа нь дууссан. Хэнийгээ оруулж ирэх санал нь Ерөнхийлөгчид бий.  Энэ дагуу оруулж ирээд шийднэ биз, асуудалгүй.

 Дараагийнх нь АТГ-ын  дарга нарыг томилох асуудал. Миний сонссоноор энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, анхны томилсон хугацааны зөв, буруугийн талаар маргаан үүссэн.Маргаантай байгаа тохиолдолд УИХ шийдвэр гаргахад уг нь хуультай бол боломжгүй. Хууль дагадаг орон бол Цэцийн асуудал шийдэгдсэний дараа оруулж ирнэ.

Нөгөө “сонин” зүйл ярьдаг, “сонин” зүйлд дуртай, оффшороос  17 тэрбум ам.доллар оруулж ирэхэд нь саад  боллоо гэдэг шумнаас нь айгаад хууль хамаагүй бол батлаад л явна биз. МАН-ын 65 бүлгийн тоглоом ш дээ.

-Тэгэхээр ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга нарыг томилох нь хууль бус гэсэн үг үү?

-Би хууль бус гэж хэлээгүй. Хэлэлцэх бололцоотой эсэх талаар Хууль зүйн байнгын хороогоор ярих ёстой. Мэргэжлийн хуульч хүний хувьд хариулахад, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн асуудлыг УИХ-д давхардуулан ярихад түвэгтэй.  Сонгууль ойртчихсон энэ үед хэн нэгний өмнө буруугүй болж харагдах туйлын хүсэлтэй болчхоод байна. 17 тэрбум ам.долларыг оруулж ирэхгүй бол маргааш огцорно гээд хэлчхээд байдаг, Оруулж ирэх гэхээр  “АТГ-ын дарга  Х.Энхжаргал саад болоод байна” гэж  хэлдэг.

“Амьдралыг гоё болгоё, МАНАН бүлгийг устгаад маргааш нь нар мандана л гэсэн, үүнд саад болж байгаа нь М.Энхболд гээд М.Энхболдоо зайлуулчихсан одоо МАНАН  дуусчихсан, тэдний яриагаар. МАНАН-г МАНАН-гийнхэн устгах гээд гүйгээд байгаа шдээ. Үнэндээ бол МАНАН улам өтгөрч байгаа. Харамсалтай нь тэд үүнийг ярихгүй байна. Хоёрдугаарт, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулж болно, хурдан огцруулах ёстой гэсэн байр суурьтай ч  байгаа. Гэхдээ огцруулсны маргааш нь 17 тэрбум ам.долларыг оруулж ирж чадах уу гэдгийг би мэдэхгүй.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын мэдэн будилдаг нь эхэлчихсэн.

Цалин, тэтгэвэр, оюутны зээлийг манай Ерөнхийлөгч хэзээ төлөх вэ гээд намрын чуулганы хуралдаан дээр З.Энхболдоос асуухад,  З.Баасанхүү гүтгээд байна, хоёулаа цагдаа дээр уулзана шүү  гээд намайг айлгасан. Надад цагдаа, шүүхээр явах зав алга. Хүмүүсийн ой санамжуудыг сэргээж явах цаг алга. Хурдан цааш ажлуудаа хиймээр байна.

Ньюс.мн сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа