ЭХЭМҮТ-д нэг сая юаны тоног төхөөрөмж хандивлав
2019.04.04

ЭХЭМҮТ-д нэг сая юаны тоног төхөөрөмж хандивлав

МАН-ын урилгаар БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр 3-4-ний  өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Сон Чин Лин сан нь БНХАУ-ын хүндэт удирдагч Сун Чин Лин-г дурсан санан, түүний дуусаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд 1982 оны тавдугаар сард үүсгэн байгуулагдсан тус улсын хамгийн том сан юм. Үйл ажиллагаа нь дэлхийн энх тайвныг хамгаалах, хүүхдүүдийн сайн сайхан болон эх орноо нэгдмэл байлгах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгддэг.

Сон Чин Лин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа эхний уулзалтаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс эхлүүллээ. Тэднийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эх хүүхдийн үндэсний хүрээлэнгийн захирал Ш.Энхтөр, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Х.Сайхансанаа тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзав.

Мөн энэ үеэр Сон Чин Лин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 1.000.000 юанын эмнэлгийн  тоног төхөөрөмж  хандивлалаа. Үүнд нярайн инкубатор, нярайн агааржуулалт, нялхсын цацрагийн дулаан, савны шахуургын насос, Сирийн шахуурга, мэдээ алдуулах машин, хүчилтөрөгчийг баяжуулах, орны дэргэдэх дэлгэц, өвчтөний ор, хэт авианы систем зөөврийн, нярайн фотографи эмчилгээ гэх мэт 20 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжүүд багтаж буй аж.

Айлчлалын бүрэлдэхүүн уулзалтын төгсгөлд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн цусны эмгэг,хавдар судлалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тантай дахин уулзаж байгаадаа  баяртай байна.

БНХАУлс болон Монгол улсын Эрүүл мэндийн яамд хооронд 1991-1995; 2004-2008; 2008-2012; 2012-2016 онуудад хамтын ажиллагааны төлөвлөгөөг байгуулан ажиллаж байсан бөгөөд  2017 онд  “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи; уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

Мөн эмчилгээний баг харилцан солилцох, хөрөнгө оруулалалт, эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, буцалтгүй тусламжийн хүрээнд  Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 0-1 насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны нийт 100 хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулж байна. Хоёрдугаар ээлжийн 19 хүүхэд 2018 оны 11 дүгээр сард Хөх хотын эмнэлгүүдэд эмчлэгдсэн зэрэг олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Ийнхүү Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй БНХАУ-ын Засгийн газар,  тэр тундаа Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй танд Монгол улсын Засгийн газар, ард иргэд, тэр тусмаа Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье.  Манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.