О.Баасанхүү 2019.05.02 | Vip76.mn

О.Баасанхүү: Ерөнхий прокурорын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа стратеги, төлөвлөгөөг сонсмоор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, санал гаргасан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Хүүхдийн баяр болоход эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулна. хажуугаар нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль энэ алдаа дутагдлаас болоод тэр үү эсвэл нийгэмд эмх замбараагүй байдалд бид хүмүүсийг уруу татдаг байдаг болохоор дээрээ суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй байна. Тиймээс ХЗДХ-ийн сайд ажлаа хийгээч ээ. Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулмаар байна.

Хуучин Эрүүгийн хуулиар 16-аас доош насны хүүхдийг худалдан авч бэлгийн мөлжлөгт ашиглавал торгуулийн ялтай байсан. Харин насны хязгаарыг нь шинэ хуулиар 14 нас гээд заачихаар 14-16 насныхан бэлгшийн мөлжлөгт орчихоод байна. Тиймээс салбарын яам хуулийн өөрчлөлт оруулж ирнэ гээд өнөөдрийг хүртэл алга.

Ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилахгүй орхисоноос болж энэ асуудал охид эмэгтэйчүүдэд дарамт болж байна. Тиймээс УИХ дээрх асуудлуудыг анхааралдаа авах цаг нь болжээ. Тиймээс Ерөнхий прокурорыг баасан гаригт УИХ-ын чуулганд дуудмаар байна. Эрүүгийн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн эсрэг тэмцэж байгаа төлөвлөгөө стратегийг сонсмоор байна."