2019.05.02

Б.Баттөмөр: Монголын төр нэн яаралтай хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, санал гаргасан юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"УИХ-аар олон чухал мэдээлэл сонсох, хуулийн төсөл хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ ойрын өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр гарч байгаа бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой ноцтой мэдээлэл ихээр гарч байна. Энэ асуудалд Монголын төр анхаарал хандуулж, дорвитой, тодорхой бодлого гарган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хандуулж байна.

Үнэн худал нь мэдэгдэхгүй юм. Сэлэнгэ аймагт алга болсон охиныг хүчирхийлээд амийг нь хөнөөгөөд булсан байна. Замын-Үүдэд бас нэг охин алга болсон. Олдоогүй байна. Булган аймагт мөн нэг хүүхэд алга болчихоод байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад олсон ололтууд их байгаа байх. Үүнээс гадна бид иддэг уудаг, унтдаг иддэг, толгой нь хоосон хүн хогнууд ихээр үйлдвэрлэсэн байна. Бид чухам цаашид эднийг яах ёстой вэ? 3 хоног хоол ундгүй хүүхдүүдийг тарчлаасан байна. Монголын төр хүүхэд хамгааллын чиглэлээр яг юу хийх ёстой вэ? Мэдсэн ч мэдээгүй юм шиг ингээд байгаад байх юм уу? 

Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүүхэд хамгааллын байгууллагууд нь юу хийж байна вэ?"