Ц.Цогзолмаа: Хүүхэд хамгааллын асуудлаар хий хоосон хайр яриад шийдэгдэхгүй
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.18/ хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа төлөөллүүд салбар хоорондын уялдааг хангаж, эрэмбэлж харах зайлшгүй шаардлага байгаа. Хүүхэд эрүүл, боловсролтой, аюулгүй, ёсзүйтэй байх асуудлыг эрэмбэлж байна. Хий хоосон хайр яриад асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр гэхэд би БСШУСЯ-ны сайдын зөвлөлийн хурлаа хийгээд, ЕБС-иудын эрсдлийн үнэлгээг хийлгэсэн. Асуудал гарахаар араас нь хөөж ажилладаг байж болохгүй. Тиймээс сургуулийн гадаад орчны стандартын асуудлаар шийдвэр гаргаад Стандарт хэмжилзүйн төвд хүргүүллээ. Хүүхдийн төлөө ажилладаг механизм, бүтцээ зөв болгох хэрэгтэй. Бид хүүхдийн гэмт хэргийг ирэх жил 30 хувь бууруулна гэдэг зорилтгүйгээр ажиллах бололцоо байхгүй. Эцэг эхүчүд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.