Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай дахин уулзаж, ярилцав
2018.10.10
Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай дахин уулзаж, ярилцав
"Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын чиглэлээр 6.4 тэрбум төгрөгөөс буухгүй төсөв суулгах хэрэгтэй" гэж Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллээр энэ онд хүүхэд хамгааллын чиглэлээр 6.4 тэрбум төгрөг төсөвт суулгасан байна. Үүнээс 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хуваарилжээ.
Үүнээс гадна "Үдийн цай" хөтөлбөрөөр нэг хүүхдийн үдийн цайг 600 төгрөгөөр тооцсон байдаг. Үүнийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллахыг анхааруулсан байна. Учир нь энэхүү төсвийг ам.долларын ханш 1400 орчимд баталж байжээ. Түрээсийн зардлыг хасвал "Үдийн цай"-ны мөнгө бага буюу 300-400 төгрөг байгаа нь хоолны шим тэжээлийг багасгаж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна.