С.Эрдэнэ 2019.05.20 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс "Монгол Улсын Засгийн газрын өр, түүний эргэн төлөлтийн талаар" тавьсан асуулга

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс "Монгол Улсын Засгийн газрын өр, түүний эргэн төлөлтийн талаар" тавьсан асуулга

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад “улсын нийт гадаад өр гэж Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг" гэж тодорхойлсон. Дээрх тодорхойлолтын хүрээнд Монголбанк нь дэлхийн улс орнуудын Төв банкны жишгээр Монгол Улсын нийт гадаад өрийн статистикийг ОУВС-гаас эмхтгэн гаргасан Гадаад секторын статистикийг боловсруулах аргачлал, Мэдээлэл тархаалтын ерөнхий системийн шаардлагын дагуу 2010 оноос эхлэн боловсруулж, олон нийтэд мэдээлж байгаа билээ.

Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.14-т “Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутам, дунд хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолж гаргах", 9.1.15-т “Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам Монголбанктай хамтран гаргах” гэсэн заалтад үндэслэн гаргасан өрийн статистик үзүүлэлтүүдийг харвал:

Засгийн газрын нийт өр 2016 оны хоёр дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны дөрөв дүгээр улиралд 22 их наяд 361 тэрбум төгрөг болж, даруй 5 их наяд 749 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Монгол улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 28 тэрбум 743 сая ам.долларт хүрч, 4 тэрбум 483 сая орчим ам.доллароор өсөөд байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.