2019.05.24

Б.Баттөмөр: 2030 он хүртэл хөгжих олон хөтөлбөр, зорилт тавьсан ч биелэлт алга

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "Эх дэлхийгээ шинэчлье" уриатай тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг баталж НҮБ гишүүн орнуудад энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулахыг уриалсан учраас Монгол Улсын Их Хурал энэ зорилтыг баталсан.

Бид тогтвортой хөгжлийг ярихдаа байгаль орчинтойгоо уялдуулан зохицуулж явах ёстой. 2020 оны төсвийг батлахдаа бид энэ зорилтын дагуу 2%-иас хэтрүүлэхгүй алдагдалтай батлах ёстой. 2020 онд ядуурлыг 18%-д хүргэнэ. Санхүүгийн зах зээлийг хөгжил гэх мэт олон асуудал бий.

Монгол Улсын хөгжлийн хамгийн суурь зарчим нь хүртээмжтэй хүний хөгжлийг хангах явдал юм. Тиймээс хийх зүйл их байгаа.

Маш их олон зорилт тавьсан, хөтөлбөрүүд гаргасан байгаа ч биелэлт байхгүй нь харамсалтай байна."