Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
С.Эрдэнэбат

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч

2025 2026 2027 2028 2029
Нийт 1058 мэдээ байна.
  • 31/01/19

    Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлсэн ...

    Өнөөдөр буюу /2019.1.31/-нд Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлсэн GSP+2 төслийн хаалтыг хийх дугуй ширээний ярилцлага боллоо. Уг төслийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төр хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, тайлагнах үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлсэн билээ. Энэхүү ...
  • 28/01/19

    МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдө...

    МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн захирал М.Ганаатай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж МҮЭ-ийн холбооны XXII их хурлаас баталсан хөгжлийн хөтөлбөр болон их хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд ҮЭ-ийн сургалт, судалгааны аргачлал боловсруулах, МҮЭ-ийн хэмжээнд “Багш арга зүйч”-дийн судалгааг яаралтай явуулж, ойрын үед багш арга зүйчдийн...
  • 24/01/19

    МҮЭХ-оос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ...

    МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд хамтарч Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаа...
  • 23/01/19

    ҮЭ-үүд нэгдэж гурван асуудлаар УИХ, Засгийн газарт...

    МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд хамтарч Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаа...
  • 21/01/19

    МҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал болов

    МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал 2019 оны 1 сарын 21-нд боллоо. Энэ удаагийн Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг батлах, харъяа газруудийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, ҮЭ-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах удирдамж баталж, ажлын хэсэг байгуулах, УИХ, Засгийн газа...
  • 15/01/19

    Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хоёр өдрий...

    Европыг холбооны дэмжлэгтэйгээр МҮЭХ, ОУХБ-аас хамтарч Албан бус хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүд, сонгуультнуудад зориулсан “Хөдөлмөрлөх эрх, суурь зарчмууд” сургалт өнөөдөр /01.14/ МҮЭ-ийн холбооны хурлын танхимд эхэллээ.  Албан бус хөдөлмөр эрхлэлт, албан бус эдийн засагт ажиллагчдын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээлэх, Албан бус эдийн засгийн асуудлаарх олон улсын х...
  • 08/01/19

    Цалин нэмэх асуудлыг амжвал энэ 7 хоногт ЗГ-ын хур...

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал ХНХЯ-ны байранд эхэллээ. Уг хурлаар 2019 онд төрийн албан хаагчдийн цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, гурван тал байр сууриа нэгтгэх зорилготой юм байна. Х.АМГАЛАНБААТАР: ЦАЛИН НЭМЭХ ЭХ ҮҮСВЭР ИНГЭЭД ШИЙДЭГДЧИХСЭН МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хурал эхлэхийн өмнө “2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх хэлэ...
  • 28/12/18

    МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэндчилгээ дэв...

    МҮЭ-ийн холбооны гишүүн болон харьяа байгууллагын хамт олон, нийт ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн, сонгуультан, иргэд, хөдөлмөрчид та бүхэндээ угтан ирж буй 2019 оны шинэ жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.  Улиран одож буй 2018 он бид бүхний хувьд МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ой, МҮЭ-ийн XXII их хурлын дараах ажил хөдөлмөрөө үнэлэн дүгнэж, шинэ зорилго, зорилт, ажлын төлөвлөгөөг эхлүүлсэн хариуцлагатай олон...
  • 27/12/18

    Эдийн засгийн өсөлт иргэдэд бодитойгоор тусахгүй б...

    Оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын эдийн засаг 6.4 хувиар өссөн. Гэвч гурван хүн тутмын 1 ядуу амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин төдийлөн буурсангүй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /12.27/ сэтгүүлчдэд мэдэгдлээ.  Тэрээр, иргэдийн амжиргаа тааруу байгаа энэ цаг үед төрийн үйл ажиллагаа тасарч, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлсэнгүй. Тодруулбал, оро...
  • 21/12/18

    МҮЭХ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандла...

    Боловсролын салбарын ажилтнууд энэ оны 9 дүгээр сард ажил хаялт зохион байгуулж улмаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр болон боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын хэлэлцээрийн дагуу тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч санхүүжилт хариуцсан ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бүх аймаг, шинжлэх ухааны байгууллагуудад цалин нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхгүй байсаар шинэ онтой золгох гэж байна.МҮЭХ-но...
  • 13/12/18

    МҮЭХ-ноос Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүлжээ

    Энэ сарын 11-ний өдөр МҮЭХ-ноос Засгийн газарт мэдэгдэл хүргүүлжээ.  Мэдэгдэлд:  Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална", Монгол Улсын ҮНдсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн" гэж УИХ, Засгийн газрын чиг үүргийг тус...
  • 11/12/18

    Говийн залуус чуулж байна

    Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын идэвхтэн, сонгуультны оролцоог идэвхжүүлж чадавхжуулах үүднээс “Залуучууд ба Зохистой хөдөлмөр” чуулган өнөөдөр /12.07/ эхэлж байна. Чуулганыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал нар нээж, өнөөгийн явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөн залууст амжилт хүсэв. Сумд бо...
  • 04/12/18

    ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид айл...

    ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд энэ сарын 3-7-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд Өвөр Монголын өөртөө засах орны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбоог төлөөлж Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Монголын...
  • 30/11/18

    МҮЭ-ийн холбоо НДЕГ-тай хамтран ажиллахаар боллоо

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр /11.29/ гарын үсэг зурлаа. Уг гэрээний зорилго ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь бүрэн төлүүлж хэвшүүлэх, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавих боломжийг бүрдүүлэх замаар хөдөлмөр эрхлэгч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж, нийгмийн баталгааг ханг...
  • 21/11/18

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч ОУХБ-ын төлөөллийг хү...

    Өнөөдөр буюу 2018.11.21 нд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан Бээжингийн товчооны захирал Клейр, ОУХБ-ын хөтөлбөрийн шинжээч Париссара Льюквит, ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр МҮЭ-ийн холбоо, ОУХБ өргөн баригдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үйл явцын талаар мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцла...
  • 07/11/18

    Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал хоё...

    Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж нэгдсэн иргэдийн жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Автомашинтай иргэд дуут дохиогоо хангинуулан Төрийн ордныг тойрч, Засгийн газрын үнэд зохицуулалт хийж, шатахууны үнийг 1500 төгрөг болгох шаардлага тавьж буй юм. 
  • 28/09/18

    Х.Амгаланбаатар хуулийн байгууллагад ханджээ

    МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон  нэр бүхий хүмүүс цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар далимдуулж хувьдаа мөнгө завшдаг гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл МҮЭХ уг асуудлаар хуулийн байгууллагад ханджээ. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Хуурамч хаяг, зарим сайтуудаар худал ташаа мэдээлэл удаа дараа нийтлэж, хувь хүмүүсийн нэр хүнд, хуулийн этгээдийн эрхэнд бүдүүлгээр, санаатайгаар халдаж байгаа тул Цагдаагийн ...
  • 24/09/18

    Беларусийн ҮЭ-ийн холбооноос Монголын үйлдвэрчний ...

    МҮЭ-ийн холбооны тухай баримтат кино хийхээр Беларусийн ҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд энэ сарын 19-нд манай улсад ирсэн юм. Энэ хүрээнд өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Беларусь улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Беларусь улсын ҮЭ-ийн холбооноос олон жилийн түүхтэй, тэргүүлэх зэргийн хамтын ажиллагаатай улс орнуудын ҮЭ-ийн байг...
  • 18/09/18

    Ирэх онд цалин 20 хувиар нэмэгдэнэ

    Төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаарх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр /9.18/ МҮЭ-ийн холбооны байранд боллоо. Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрлээ. 1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс э...
  • 13/09/18

    Өнөөдрийн байдлаар 154 орчим сургууль, цэцэрлэгийн...

    Багш нарын ажил хаялт 9 дэх хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн Даваа  гарагт 5 мянга гаруй багш нар Сүхбаатарын талбайд суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир дахин Сүхбаатарын талбайд цуглаж, жагсаал зохион байгууллаа. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Олон мянган хүүхдүүд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Түүний нөгөө тал багш нар хөдөлмөрлөх эрхээ...
Нийт 53 хуудас/1058 мэдээ