МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвд үүрэг чиглэл өглөө
2019.01.28

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвд үүрэг чиглэл өглөө

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн захирал М.Ганаатай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж МҮЭ-ийн холбооны XXII их хурлаас баталсан хөгжлийн хөтөлбөр болон их хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд ҮЭ-ийн сургалт, судалгааны аргачлал боловсруулах, МҮЭ-ийн хэмжээнд “Багш арга зүйч”-дийн судалгааг яаралтай явуулж, ойрын үед багш арга зүйчдийн зөвлөгөөн зохион байгуулахыг үүрэг болголоо.


Ингэснээр МҮЭ-ийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх бодлого шинэчлэгдэн гишүүд, идэвхтэн сонгуультанд ҮЭ-ийн үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл хүргэх арга хэлбэр сайжрах, мэдээллийн хурдыг нэмэгдүүлэх, ҮЭ-ийн сургалт, судалгааны хүрээ өргөжих боломж нээгдэж байгаа юм.