Агаарыг хамгийн ихээр бохирдуулж буй 173 уурын зуухны судалгааг гаргууллаа
2025.03.06

Агаарыг хамгийн ихээр бохирдуулж буй 173 уурын зуухны судалгааг гаргууллаа

Улаанбаатар хотын агаарыг хамгийн ихээр бохирдуулж буй 173 уурын зуухны судалгааг ШУТИС-ийн Үйлдвэр экологийн хүрээлэнгийн эрдэмтэн багш нараар нэг бүрчлэн гаргууллаа.

Эдгээр зуухнууд жилд 150 мянган тонн түүхий нүүрс түлж, агаар бохирдуулдаг. Дээрх судалгааны хүрээнд аль уурын зуухыг хаах, алийг нь үргэлжүүлэн ажиллуулж болох технологийн ШИЙДЭЛ гаргахад дөхөм боллоо.