Д.Энхтуяа: Төрийн бодлого залууст боломж, ахмадуудад халамж болж чиглэгдэх ёстой
2025.03.07

Д.Энхтуяа: Төрийн бодлого залууст боломж, ахмадуудад халамж болж чиглэгдэх ёстой

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара санаачилан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, ХЭҮК, Цагдаагийн Ерөнхий газар хамтран "Гэр бүл хамгаалал-шийдэл" Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Энхтуя зэрэг эмэгтэй гишүүд оролцож, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Гэр бүл судлаач манай Монгол Улсад одоо 980 мянган өрх байдаг.Энэ 980 мянган өрх дээр Монгол Улсын тусгаар тогтнол оршиж байна гэж хэлсэн байна. Би бол үүнтэй бол санал нэг байна. Тэгэхээр олон янзын гэр бүл байдаг. 10 төрлийн гэр бүл байна гэж байна. Дан болон нийлмэл гэр бүл, дунд насны гэр бүл, ахмад насны гэр бүл, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй ... гэх мэт.

Тухайлбал 980 мянган өрхийн 204 нь Улаанбаатар хотод нийлмэл гэр бүл амьдарч байна гэнэ. Тэгэхээр нийлмэл гэр бүл гэхээр 3 буюу түүнээс дээш гэр бүл нэгэн гэрт амьдарч байгааг нийлмэл гэр бүл гэж хэлээд байна л даа. Энэ нийлмэл гэр бүлд хамгийн их өртөж, хохирогч болж байгаа нь ахмад настнууд байна гэсэн судалгаа гарсан. Өнөөдөр ахмад настнууд маань гэр орондоо чөлөөтэй, тайван сайхан амьдрах ёстой. Өнөөдөр ахмад настнуудаа хайрлаж халамжлахбүх зүйл, энэ статистик тоон дээр өөрөөр харагдаад байгаа юм.Тэгэхээр үүнийгшийдэх ёстой гэж гэж бодож байна. Залуу гэр бүлүүд өнөөдөр одоо орон сууцтай болж чадахгүй байна. Тэгээд 20% нь аав, ээжтэйгээ хамт амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Манай улсын хүний хөгжлийн бодлого бол ахмад настнаа тэтгэх, залуучуудад ажил хөдөлмөр хийх тэр бололцоог нь олгох ёстой.