
Д.Үүрийнтуяа: Мега төслүүд дээр Швед, Эмират улсуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Монгол-Шведийн парламентын бүлэг болон Монгол-Арабын нэгдсэн Эмират улсын /АНЭУ/-ын парламентын бүлгийг тус тус ахлан ажилладаг.
Тухайн парламентын бүлгүүдийн чиг үүрэг, улс орны онцлог, хамтын ажиллагаа, харилцааны түүх зэрэг нь өнөөдрийг хүртэл ямар түвшинд өрнөв, цаашид ямар зорилго, чиглэлтэй ажиллах болон Монгол Улс гадаад харилцааны нэгдсэн бодлоготой байх зарчмын хүрээнд ГХЯ-тай мэдээлэл солилцож, хамтран ажиллаж буй.
Швед улс нь Монгол Улстай ижил төстэй цаг уур, байгаль орчны нөхцөлтэй. Нөгөө талдаа,
- хүний амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдал;
- эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх идэвх, оролцоо өндөр хөгжсөн улс;
Энэ утгаараа тус улсаас туршлага судлах боломжтой гэдгийг бүлгийн дарга Д.Үүрийнтуяа онцолсон.
Бид “тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлнэ гээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөдөлгөөн нь хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнтэй байгаль, цаг уурын нөхцөл байдалд хамгийн ойр газар нь Швед улс.
Швед улс жилдээ 400 сая модыг тарьЖ,УРГУУЛДАГ САЙН туршлагатай
1. Тиймээс хөрс, цаг уурын нөхцөл байдалтайгаа уялдуулаад тус хөдөлгөөнийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хамтарч ажиллах, хууль эрх зүйн орчнуудыг хэрхэн бүрдүүлж, энэ нөхцөлийг бий болгож чадав гэдэг дээр туршлага судлах.
2. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоог дэмжихэд хууль эрх зүйн зохицуулалтуудыг хэрхэн хийснээр өнөөдрийн энэ түвшинд хүрэв гэдгийг нь судалж, улмаар хамтарч ажиллах.
3. Монгол Улсад амьдарч байгаа Швед иргэд, Швед улсад амьдарч байгаа Монголчууд сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж буй. Тиймээс Монгол Улсад Шведийн ЭСЯ-ыг байгуулах нь чухал ач холбогдолтой. Тиймээс энэ талын ажлуудыг хийхээр зэхэж байгаа аж.
Монгол Улсад Швед улсын элчийн сайдын яам байгуулах нь өндөр ач холбогдолтой
УИХ-ын гишүүн, АНЭУ-ын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа:
"Арабын ертөнц санхүүгийн зах зээл дээр “хүч” авч байна. Байгалийн баялгийг хэрхэн яаж зөв зохистой хуваарилж, энэ баялгийн санг хэрхэн, яаж улс орныхоо хөгжилд зөв зарцуулж болдгийг харуулж чадсан. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тогтолцоог Монгол Улсад хууль, эрх зүйн хувьд маш зөв тогтолцоогоор бүрдүүлэх, үүний хэрэгжилтийг гүйцэтгэх засаглалтайгаа хамтраад үр дүнтэй бодитой хэрэгжүүлэхэд хоёр улсын парламентын найрамдлын бүлэг тодорхой үүрэг хариуцлагатайгаар оролцох ёстой. Тэр тусмаа бид томоохон мега төслүүдийг гаргаж ирж байгаа. Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх санхүүжилт төрөөс биш. Төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдыг татах энэ нөхцөлд бид тэнд байгаа санхүүгийн боломжуудыг эрэлхийлсэн эрх зүйн орчныг боловсруулахад тус парламентын бүлгийн үүрэг оролцоо өндөр байна. Тиймээс энэ чиглэлд ажиллаж байна" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан