2025.03.25

С.Цэнгүүн: Эрчим хүчний яам ажлаа хийхгүй байна!

УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

Эрчим хүчний яам ажлаа хийхгүй байна. Монгол Германы хамтарсан 100 MВт салхин цахилгаан станцын төсөл хэрэгжиж чадахгүй олон жил болж байгаа. Тусгай зөвшөөрлийг нэг жилээр олгодог. Холбогдох бичиг баримтыг хөөцөлдөж байхад тусгай зөвшөөрөл нь дуусчихдаг. Гаднын хөрөнгө оруулагчид төслөө хэрэгжүүлэх үгүй дээрээ гайхаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан