
Дэлхийн Зөн Монгол ОУБ Монгол Улсад албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож байна
Дэлхийн Зөн Монгол ОУБ Монгол Улсад албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлсэний 30 жилийн ой өнөөдөр буюу 2025-05-23-ний өдөр тохиож байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, тус байгууллагыг эхний жилүүдэд удирдан ажиллаж байсан Отто Фаркаш унгар хүн, мөн Ардын багш, хэл бичгийн ухааны доктор Ц.Өнөрбаян багшийн шавь гэдгийг нь өчигдөр, өнөөдрийг хүртэл 20 гаруй жил хүүхдүүдийн сайн сайхны төлөө зүрх сэтгэл, хүч чадлаа дайчлан ажилласаар байгаа Монголч эрдэмтэн, нийгмийн хөгжлийн салбарын манлайлагч гэдгийг нь өнөөдөр мэдлээ. Монгол Улсын төр өнөөдөр түүнийг "Найрамдал" медалиар шагнажээ. Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй энэ цаг үед ийнхүү шагнагдсан нь бас бэлгэшээлтэй юм. Түүний хичээл зүтгэлээр байгуулагдсан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын үйл ажиллагаагаар дамжуулан өнөөдрийн байдлаар 1,000,000 гаруй хүүхэд үр шим хүртсэнг сонсох сайхан байна. Монгол хүүхэд, гэр бүлүүдийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмэрт нь гүн талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье! гэв.

Сэтгүүлч