УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "The Liver Week 2025" ОУ-ын хуралд оролцож байна
2025.05.30

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "The Liver Week 2025" ОУ-ын хуралд оролцож байна

БНСУ-ын Гёнжү хотод 5-р сарын 29-өөс 31-ний өдрүүдэд болж буй The Liver Week 2025 олон улсын хуралдаанд УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн оролцож байна. 

БНСУ-ын Католик Их Сургуулийн профессор Ёон Чол Юунтай хамтран “Элэгний мэс засал дахь ховор тохиолдлуудын үнэлгээ ба менежмент” сэдвээр KAHBPS Symposium 1 хуралдааныг даргалан явууллаа.

Энэхүү хуралдаан нь элэгний мэс заслын үед тулгардаг нарийн, ховор тохиолдлуудыг хэрхэн үнэлж, удирдах талаар дэлхийн туршлагыг хуваалцах чухал индэр болж өнгөрлөө. Ялангуяа миний залгамж халаа болсон шавь, Хавдар Судлалын Үндэсний Төвийн Др. Г.Үнэнбат энэхүү хуралдаанд оролцож, “Хэт өндөр зэргийн таргалалттай өвчтөний элэгний мэс засал” сэдвээр илтгэл тавьсныг онцлон дурдмаар байна. Монголын залуу мэс засалч олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, туршлага мэдлэгээ хуваалцаж байгаад үнэхээр бахархаж байна хэмээн Ж.Чинбүрэн гишүүн онцоллоо.

Дэлхийн шилдэг эмч эрдэмтэд элэгний хүнд хэлбэрийн өвчнийг үнэлэх, удирдах тухай шинэлэг, нотолгоонд суурилсан олон чухал санаа, туршлагуудыг хөндсөн, мэдлэгийн өгөөжтэй чуулга уулзалт ийнхүү болж байна.