2025.07.02

Д.Рэгдэл: Боловсрол, соёлын салбарын төсвийн хэмнэлтийг хэрхэн хийсэн бэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

2024 оны гүйцэтгэлээс харахад төсвийн ерөнхийлөн захирагч нарт нэлээн хэмнэлт гардаг юм байна. Боловсролын сайдын багц өндөр юм.Тэгсэн ч 200 гаруй тэрбум төгрөг хэмнэгдээд үлдчихдэг.  Үүний шалтгаан нь юу вэ? 

Хоёрдугаарт, Соёл, спорт, залуучуудын сайдаас 75 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Төсвийн багцыг нь харахад эзэлж байгаа хувь хэмжээ нэлээн өндөр. Ямар учраас хэмнэлт гардаг юм. Уг нь илүү хэрэгцээтэй газар нь төлөвлөөд өгчихвөл зүгээр байх. 

Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр, Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Ундрам нар хариуллаа.