Г.Баярсайханы 30 саяын сюрприз
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өчигдөр Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар сургууль, 56 дугаар цэцэрлэгүүдийн нээлтэд оролцлоо. Тэрбээр бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр тус дүүрэгт батлагдсан хөрөнгөөс 30 сая төгрөгөөр 56 дугаар цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулсан байна.
Мөн тавдугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад хандан "Та бүхний дунд улс эх орныг авч явах удирдагчид сууж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Та бүхэн удахгүй амьдралын их замд хөл тавих гэж байна. Тиймээс эх орондоо бүтээгч байх тэр эрхэм сэтгэлийг өвөрлөн нийгмийн баялагийг бүтээгч мэргэжлүүдийг сонгон эзэмшээрэй" хэмээн захижээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУ-ны сайд тэргүүтэн сургуулиудын эрдмийн баярын нээлтэд оролцсон энэ өдөр түүнийг ирээдүйн сонгогчид нь тун хүндэтгэлтэй хүлээн авсан байна.