С.Бямбацогт нутагтаа аян зохиож, сонгогчидтойгоо теле уулзалт хийв
Хаврын чуулган завсарлаж, Төрийн ордон нам гүм байх энэ чөлөөнд гишүүд хаагуур юу хийж байгаа талаар тодрууллаа.
С.БЯМБАЦОГТ НУТАГТАА АЯН ЗОХИОЖ, СОНГОГЧИДТОЙГОО ТЕЛЕ УУЛЗАЛТ ХИЙВ
Ховд аймгаас УИХ-д сонгогдсон төрийн тү шээ С.Бямбацогт тойрог тоо ажиллаж байна. Тэрээр нутагтаа хөл тавиут ажилдаа орж, үе тэнгийнхээ залуусын бүтээлч аяны “Эр гэн дурсахуй” уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Тус уулзалтын зорилго нь 70-аад онд төрсөн нутгийн залуучуудын санал санаачилгыг дэмжин, нутаг орноо хөгжүүлэх бодит ажлуудыг хийх зорилготой гэсэн.
С.Бямбацогт “Ховд” телевизийн шууд ярилцагад орж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлууд, өргөн барьсан, баталсан хуулиуд, тойрогтоо хийсэн ажлын талаар иргэддээ мэдээлэл өгч тэдний асуултад хариулжээ.
Иргэдийн зүгээс хамгийн их асууж, тодруулсан зүйл юу байсан тухай лавлахад, бүсийн нэмэгдэл олгуулах тухай, “Монгол мал” хөтөлбөр тус аймгийнханд ашиг тусаа хэрхэн өгөх, Ховдод байгуулагдах малын гаралтай түүхий эдийн бирж,цэвэрлэх байгууламж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар илүү сонирхож асуусан гэв. Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг С.Бямбацогт санаачилсан ч хаврын чуулганаар дэмжлэг авч чадаагүй юм. Бүсийн нэмэгдэл олгох асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, ард түмний хүсэн хүлээж буй асуудал учир намрын чуулганд өргөн барина гэдгээ тэрбээр сонгогчдодоо амлажээ.
Ховд аймгийн малчдын хувьд өнгөрсөн өвөл, хавар хүндхэн болж, 800 гаруй өрх хотоо харлуулж, нийт малын 20 гаруй хувь нь хорогдсон гэнэ. Малчдын 30 гаруй хувь нь банкинд дөрвөн тэрбум орчим төгрөгийн зээлтэй байгаа нь малчдын хувьд том дарамт болж байгаа учраас “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллахаа С.Бямбацогт гишүүн илэрхийлсэн байна.