Гадаадын их  дээд сургуульд  сурах боломжийг  нээж өгнө
2010.06.24

Гадаадын их дээд сургуульд сурах боломжийг нээж өгнө

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханы санаачлагаар “Энержи ресурс” компанийн
дэмжлэгтэйгээр, “Голбал удирдагч сан”-тай хамтран орон нутагт сурч боловсорч байгаа хүүхэд залуучуудыг англи хэл, компьютрын үнэгүй сургалтанд хамруулахаар болсон юм.

 

Уг сургалтыг энэ сарын 21-ний өдөр нээлээ. Нийтдээ 200 гаруй хүүхэд бүртгүүлснээс 50 хүүхдийг нэг сарын сургалтанд хамруулж тэднээс 30 хүүхдийг дараагийн түвшин ахиулах сургалтанд сургах эрх олгоно. Мөн шалгарсан нэг хүүхдийг гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах боломжийг нээж өгөх юм.


Цаашдаа дээрх сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Ер нь орон нутагтаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхнаарч ажиллаж байна.

 

“Миний бие Өмнөговь аймгийн орлогч даргаар ажиллаж байх үеэсээ эхлэн өнөөг хүртэл МУИС, Санхүүгийн эдийн засгийн дээд сургууль болон бусад их дээд сургуулиудад мэргэжлийн нутгийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Зөвхөн МУИС-д гэхэд эдийн засгийн чиглэлээр 80 гаруй хүмүүсийг бэлтгэсэн. Өнөөдөр 10-аад хүн  МУИС-ийн эчнээ ангид суралцаж байна.
 Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуульд нягтлангийн дунд мэргэжлийн 70 гаруй хүнийг дээд боловсролтой болгосон. Одоо энэ сургуульд хөдөө орон нутагт ажиллаж байгаа 10 хүнийг дээд боловсрол эзэмшүүлэхээр эчнээгээр суралцуулж байна” гэж УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байгын хорооны дарга Ц.Баярсайхан ярилаа.

Мэргэжилтэй ажилчид, өндөр боловсролтой нутгийн иргэдийг бэлтгэх энэ ажилд аймгийн ЗДТГ болон бусад хөрөнгө оруулагч нарыг хамтарч ажиллахыг уриалж байна.

 

ГОВИЙНХӨГЖИЛТАНЫХӨГЖЛӨӨС

ТӨСЛИЙННЭЭЛТИЙНЁСЛОЛЫНАЖИЛЛАГААНДУИХ-ЫН

ГИШҮҮНЭЗБХ-НЫДАРГАЦ.БАЯРСАЙХАНЫ

ОРОЛЦОГЧИДОДИЛГЭЭСЭНИЛГЭЭЛТ

 

Эрхэмхүндэтоюутан, сурагчид, залуучуудаа,

Эрхэмсэг, залууноёдхатагтайнараа

Табүхнийэнэөдрийнамарамгалангайлтгая

 

Нийгмийн тэргүүлэх хүч нь залуу, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой залуу иргэд байдаг. Тэд л нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч, тэд л нийгмийн зүтгүүр болж, тэд л улс оронд баялгийг бүтээж, эдийн засагт түлхэц өгч, өөрчлөлт шинэчлэлийг бий болгож байдаг. Цаг хугацаа, хүрээлэн буй орчин хүний нийгмийг өөрчлөгдөхийг, өөрчлөлтөд дасан зохицож түүнээс түрүүлэхийг шаардаж байдаг.

 

Тиймээс Монголын ирээдүй тэр дундаа говийн ирээдүй хойч үе болсон залуучууд Та бүхэн улам бүр даяаршиж буй дэлхий ертөнцөд, мэдээллийн харилцааны хурдацтай хөгжлийн эринд ажиллаж амьдрах цаг үе ирсэн байна. Энэ цаг үед мэдээллийг хэн хурдан олж авч амьдралд бүтээлчээр ашиглаж чадна тэр хүн сайн сайхан амьдралыг бүтээж чадаж байна. Залуучууд та бүхэн мэдлэг чадвартай болох Дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших шаардлага бий болсон. Үүний тулд эн тэргүүнд дэлхийн хэл – Англи хэлийг сурах шаардлага тулгарч байна.

 

Иймд миний бие “Глобал Удирдагч Сан”-тай хамтарч “Энержи Ресурс” ХХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Өмнөговь аймгийн залуучуудын боловсролыг дэмжих зорилготой “Говийн хөгжил – Таны хөгжлөөс” төслийг санаачлан хэрэгжүүлж өнөөдрийн энэ сайхан өдөр нээж байгаад туйлын баяртай байна.

 

Бид Дэлхий хэмээх нэгэн дээвэр дор амьдарч байна. Тиймдээ ч та нар бол дэлхийн иргэд, дэлхийн боловсролыг эзэмших залуу иргэд. Та нарын асуудал бол дэлхийн асуудал. Тиймээс илүү өргөн харж, илүү том сэтгэх боломж та бүхэнд нээлттэй байна. Өрөөлийг бус өөрийгөө өрсөлдөгчөөрөө сонгож, өчигдрөөсөө өнөөдөр нь илүү байхаар суралцаж буй та бүхний зорилго чинь том, арга чинь энэрэнгүй, үйлс чинь бүтэмжтэй, үр дүн нь агуу байхыг хүсэн ерөөе.

 

Ингээд нутаг нэгт эрхэм дүү нар, оюутан залуучууд Та бүхэндээ эрдэм соёлын гэгээн ирээдүйтэй, ажил амьдралын урт замтай байж Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө шалгарсан мэргэжилтэн, Эх орныхоо хүндтэй иргэн болж төлөвшихийн ерөөл дэвшүүлье.

 

Баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.