Могойн голд хөгжлийн гэрэл асна
"Өнөөдөр" сонин хөдөөг зорив. Тодруулбал, хөдөө дэх хөгжлийн өнгө гэгээг сурвалжлахаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очлоо. Тэнд Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих "ДЦС-ын шав тавих ёслол болсон юм. "Шиш Азиа Майнииг" компани өөрийн хөрөнгөөр 60 твт-ын хучин чадалтай цахилгаан станцыг барихаар болжээ. Эхний ээлжинд ирэх оны арваннэгдүгээр сарын 11-нд 11 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алмай, Завхан аймгийг цахилгаанар хангах юм.
Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн ДЦС барих нь хамгийн зөв алхам
XXI зуун гарчихаад байхад Монгол Улсын хоёр аймгийн нийт 42 сум хав харанхуй байна. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн 19 нь байнгын гэрэлтэй байхад Зав-хан, Говь-Алтай аймаг төвдөө л дизель станцаар цагийн хязгаар-лалттай цахилгаанаар ард түмнээ хангаж буй юм.
Эл асуудлыг зохицуулах үүднээс Тайширын усан цахилгаан станцыг барьж, дээрх хоёр аймгийг эрчим хүчээр хангах төлөвлөгөөг төр засгаас боловсруулсан хэдий ч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал цөлжилтөөс болж Завхан голын усны төвшин багасч, Тайширын усан цахилгаан станцын далан дүүрч өгөхгүй байгаа аж. Дүүртлээ наанадаж хоёр жил илүү хугацаашаардлагатай бөгөөд дүүрлээ ч хэрэглээгээ хангаж чадахгүй гэсэн судалгаа гарчээ. Дээрх аймгуудад уул уурхайн орд газар цөөнгүй бий. Тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулахад цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс Могойн голын нүүрсний уурхайд түшиглэсэн 60 мвт-ын хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологитой ДЦС-ыг барьж байгуулах болсон нь зөв алхам юм. Уг станц ашиглалтад орсноор Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангаад зогсохгүй Мөрөн рүү цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, төвлөрсөн сүлжээтэй холбох аж.
Мөн 2007-2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан, Говь-Алтай аймгийн ихэнх сумыг Тайширын станцтай холбох цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажил хийжээ. Тухайлбал, 35-110 кв-ын 1816 км шугам, 57 дэд станцаас бүрдсэн дамжуулах, түгээх шугам сүлжээнд 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч Тайшрын станц хугацаандаа ажиллаж чадаагүйгээс одоогоор шугам, дэд станцыг ашиглалтад хүлээн аваагүй байгаа юм. Харин Могойн голын ДЦС-ыг байгуулбал энэ үргүй болох шахаад буй зардал ашиглагдах боломжтой болох аж. Станц байгуулагдсаны дараа одоо мөрдөгдөж буй үнэ тариф, хэрэглэгчийн худалдан авах чадварыг харгалзан үзэж, хамгийн бага төвшинд үнэ ханшаа тогтоох аж.
Завхан, Говь-алтай аймагт жил бүр 14 0рчим тэрбумтөгрөг төсөвлөдөг зардлыг хэмнэнэ
Монгол Улсыг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Могойн голын ДЦС-ыг барих асуудал багтсан аж. Энэ хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний газраас Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай "Шинэ Азиа Майнинг" компанитай өөрийн хөрөнгөөр ДЦС байгуулах гэрээ байгуулжээ. Үүнийг төрөөс дэмжиж байгаа нь учиртай. Төр нэг дор 110 орчим сая доллар гаргаж ДЦС барих боломж хомс. Тиймээс өөрийн хөрөнгөөр барих санал гаргасан тус компанийн ажлыг дэмжижбуй нь сайн хэрэг. Түүнчлэн энэ хоёр аймгаас бусад бүх аймгийн хэрэглэгчдийн цахилгааны хангамжийн асуудал шийдэгдсэн. Хоёрдугаарт дизелийн түлшний үнийн өсөлттэй холбоотой сүүлийн жилүүдэд дээрх аймгуудын дизель станцуудад өгдөг татаасын хэмжээ нэмэгдэх болсон байна. Тухайлбал, өнгөрсөн овд гэхэд зөвхөндизелийн түлшний татаасанд 12 орчим тэрбум төгрөг, станцын шинэчлэл засварын ажилд тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ онд дээрх мөнгөн дээр нэмж, сумдын дизель станцуудад зориулан 1.3 тэрбум төгрөг төсвөөс өгч байгаа аж. Ингээд үзэхэд жилд зөвхөн хоёр аймагт 14 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулж байна Гэсэн ч татаас өгснөөр аймгууд 24 цагийн гэрэлтэй байж чадахгүй байгаа аж.
Л.Төрбаяр: Хувийн хэвшлийн компани анх удаа цахилгаан станц барина
Гэрэл цахилгаангүй байгаа баруун бүсэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж, ДЦС барьж байна. МонголХятадын хамтарсан "Шинэ Азиа Майнинг" компани 60 мвт-ын хүчин адалтай ДЦС-ыг барих, ашиглах, шилжүүлэх, концессийн гэрээгээр хувийнхөрөнгө оруулалтаар барих ажлын суурийг тавилаа. Энэ ДЦС нь Монгол Улсын эрчим хүчний салбарт урд өмнө нь байгаагүй шинэ үйл явц, туршлага юм. Манай компанийн удирдлага менежмент, шийдвэрлэх албан тушаалд монголчууд байна. Хөрөнгө оруулагчид хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж ажилладаг. Бид энэ төсөлд 110 сая доллар зарцуулна. Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийнх бөгөөд дэлхийн жишиг станцыг жил гаруйн дараа сүндэрлүүлнэ. БНХАУ-ын нэг номерын, 132 оронд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн топ 25-ын нэг болох "Смек" групийнхан манай гүйцэтгэгчээр ажиллаж байна. Зөвхөн агаарын хөргөлттэй, технологи шинэ, автомат, байгаль орчинд халгүй. Станцад 300-400 хүн ажиллахаар төлөвлөж байгаа. Ирэх8-9 сард багтааж 300 хүн сургалтад хамруулна. Станцын ажилтнуудын 95 хувь нь монголчууд байна гэж "Шинэ Азиа Майнинг" компанийн захирал Л.Төрбаяр ярилаа.
Дараа нь бид төслийн захирал С.Мөнхбаяраас зарим зүйлийг нэмж тодрууллаа.
-Барилгын материалаа хаанаас авч байгаа вэ?
-Үйлдвэрийн гол техник, тоног төхөөрөмж БНХАУ-аас ирж байгаа. Нийслэлээс 1000 орчим км алслагдсан хэдий ч хугацаандаа багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологитой, хүчин чадал сайтай гэж ярьж байсан. Манайд байгаа станцуудаас юугаараа давуу вэ?
- Манай УИХ-ын гишүүд газар дээр нь очиж, туршлага судалсан байна лээ. 60 мвт-ын хүчин чадалтай, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх. Хүчин чадлаараа нийслэлд байгаа гурван том цахилгаан станцын дараа орно. Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн эрчим хүчээр бүрэн хангана.
-Орон нутгийн хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?
-Цахилгаан станц барихад 300400 ажилчин хэрэгтэй. Үүнтэй холбогдуулаад 300 хүний орон сууц барина. Станц ашиглалтад ороход орон сууцны асуудал шийдэгдсэн байх ёстой.Энэ ажилд барилгын цэргийн инженер, цэргийн албан хаагчид тусална. Өнөөдрийн байдлаар сумын Засаг дарга дээр 200 гаруй хүн ажиллах хүсэлтээ илэрхийлж өргөдлөө өгсөн байна лээ. Тэднээс эхний ээлжинд хүнийг сургаж ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа. Хятадын мэргэжлийн инженерүүд, ажилчид ирнэ. Тэд намар хүртэл ажиллаад өвөл нь буцна. Гүйцэтгэл дээр монголчууд ажиллах байх.
-Замын ажил хийгдэх байх. Хэчнээн км зам тавих вэ?
-Одоогийн байдлаар уурхай хүртэл 12 км зам засах байх. Өвөл энд цас их унадаг учир ажил зогсоно. Ерөнхийдөө Хятадын мэргэжилтнүүд манай хүмүүсийг сургалтанд суух хүртэл зааварлаж ажиллана.
Я.Санжмятав: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна
Завханы ард түмэн Их хурлаас хэрэгжүүлж байгаа уг арга хэмжээг дэмжиж байна. Бид Тосонцэнгэл суманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулахаар болсон. ДЦС-д ажиллах ажилчдыг тэнд бэлтгэнэ. Эхний ээлжинд 50 хүүхдийг сургахаар болсон. Мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх тал дээр бид туслалцаа үзүүлэх ёстой. Цаашид Могойн голын нүүрсний уурхайн хөрс хуулалт, технологийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
Монголчууд одоо л ДЦС барих энэ ажил руу хамтарч орж байна. Өмнө нь гаднын хүмүүсээр л бариулдаг байсан. Тиймээс Монгол ажилчдаа энэ ажилд сургах хэрэгтэй. Могойн голын ДЦС зөвхөн Завхан, Говь-Алтайг бус ОХУ-аас хараат байдаг Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг эрчим хүчээр хангах боломж-той. Тэгээд ч хойд хөршөөс эрчим хүч авах нь алдагдалтай. Түүнчлэн Улаанбаатар хот эрчим хүчнийхээ асуудлыг бүрэн шийдээгүй. Магадгүй эндээс зарим дүүргийг цахилгаанаар хангаж ч болох юм. Өнөөдрийн байдлаар манай аймгийн Тэс, Их-Уул сум 24 цагийн гэрэлтэй байна. Завхан, Говь-Алтай аймгийн иргэдийн мөрөөдөл нь гэрэл цахилгаантай болох. Тиймээс энэ ажлыг ихээхэн дэмжиж, саадгүй ашиглалтад орохыг хүлээж байгаа. Хамгийн гол нь байгальдаа халгүй технологоор эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь бидэнд ашигтай. Одоо үндэсний боловсон хүчнийг богино хугацаанд мэргэшүүлэх, дадлагажуулах, давтан сургах л үлдлээ гэж Завханы Засаг дарга Я.Санжмятав ярьж байна.
Ийнхүү хөдөөд хөгжил залах гэрэл гэгээ Могойн голд удахгүй асах нь.