Мал хөгжүүлэх сан аривжлаа
2010.06.24

Мал хөгжүүлэх сан аривжлаа

Өнгөрсөн өвөл хаврыг малчидын нөр их хөдөлмөрийн үр дүнд бид даван туулж чадсан. Нэгэнт малчдын амьдрал онцгой хүндрэх нь гэдгийг урьдчилан харж 2010 оны төсөв батлагдахад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан 250 сая төгрөгийг малжуулах төсөлд өгсөн. Үүнийг аймгийн Засаг дарга дэмжиж аймгаас 300 сая төгрөг хандивлаж, ХААН банк, Оюутолгой, Таван толгой компаниуд дэмжихээ илэрхийллээ. Нийтдээ мал хөгжүүлэх санд 700 сая төгрөгийн сан бүрдээд байна. Дээрх сангийн хөрөнгөөр малгүй болсон буюу цөөн малтай малчидаа малжуулах, тэдний орлогын эх үүсвэртэй болгоход зарцуулах юм. Мөн малын үүлдэр угсааг сайжруулах, малчдын нийгмийн тодорхой асуудлыг анхаарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.