Газрын ховор элемент олборлоно
2012.01.22

Газрын ховор элемент олборлоно

Газрын ховор элементийн эрэлт нэмэгдсээр байна. Уг металлын зах зээл Хятадаас шууд хамаарч буй. Тус улс нийт хэрэгцээний 95 хувийг    хангадаг. Монгол оронд газрын ховор элементийн нөөц чамгүй бий.  Монголд таван том орд, 71 илэрц, 246 эрдэсжсэн цэг байдаг аж. Одоо байдлаар 6.6 сая тонн нөөц тогтоогоод байгаа. Ирэх оноос Хаг бүргэдэй, Мушгай худаг зэрэг ордын олборлолт эхлэх ажээ. Хүдэр хэлбэрээр нь экспортолвол нөөцийн татвар таван хувь байх Баяжуулбал хүдрийн агууламжаас шалтгаалж 1.8-4.5 хувийн татвар  ногдуулах болжээ. Цаашид ,энэ нөөц бараг нэг дахин нэмэгдэх болон  бий хэмээн геологичид үздэг. Тус ашигт малтмалыг хамгийн их хэрэглэдэг  улс Хятад, Герман, Япон ОХУ, Өмнөд Солонгос юм.Уг ашигт малтмал гар утас, шилэн кабель, LCD  зурагт гэх мэт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн ашигладаг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.