Энэ жил 12 хүнд элэг шилжүүлэн суулгана
2012.02.10

Энэ жил 12 хүнд элэг шилжүүлэн суулгана

Манай улс өнгөрсөн жилээс элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Одоогоор гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгээд байна. Мэс засалд орсон хүмүүсийн элэгний үйл ажиллагаа хэвийн, эмчийн хяналтад байгаа аж. Энэ жил 12 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болжээ. Эхний үед С вирустэй хүмүүс хамрагдах боломжгүй, В вирустэй хүмүүст хагалгаа хийх аж. 2013 онд 16-20 хүнд хагалгаа хийх төлөвлөгөө гарчээ.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөр бусад улсын хувьд өндөр байдаг. Солонгосын Ассан төвд гэхэд элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал нь 200-250 мянган доллар байдаг бол Сингапурт 150 мянган ам.доллар, Финлянд, Герман зэрэг улсад 200 мянган еврогоор үнэлэгддэг байна. Харин манайд хийгдэж байгаа хагалгааны төлбөр нь 50 сая төгрөг. Энэ мөнгө нь тухайн өвчтөнд зарцуулсан эм, тариа, хагалгааны үеийн материалын л үнэлгээ юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.