Уул уурхайн салбарт 8700 ажлын байр шинээр бий болжээ
2012.02.17

Уул уурхайн салбарт 8700 ажлын байр шинээр бий болжээ

Манай улсад олон уурхай шинээр ашиглалтад орж, тус салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал, 2009 онд 14, 2010 онд 12 уурхай ашиглалтад орсон бол 2011 онд 19 уурхай үйл ажиллагаагаа эхэлсэн. Эдгээр уурхайд 8700 ажлын байр шинээр бий болсон аж. Өнөөдөр уул уурхайн салбарт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар ашиглалтын 1207, хайгуулын 2701 буюу нийт 3908 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ нь манай улсын газар нутгийн 15.3 хувийг хамарч буй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.