Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 85.6 тэрбум болов
2012.03.20

Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 85.6 тэрбум болов

Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 03-р сарын 19-ны өдрийн үнэт цаасны 4 178 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 42 ХК-ийн 77.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 145.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А ”самбарын арилжаагаар 27 ХК-ийн 144.5 мянган ширхэг хувьцааг 72.7 сая төгрөгөөр, “В ”самбарын арилжаагаар 15 ХК-ийн 1.3 мянган ширхэг хувьцааг 4.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Тус арилжаагаар нийт 169 хэлцэл хийгдсэн байна. Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 13 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21223.84 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 317.18 нэгжээр буюу 1.47 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 85.6 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 53 удаагийн үнэт цаасны арилжаагаар 15.0 сая ширхэг хувьцааг 8.8 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 8.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4178 удаагийн арилжаагаар 882.1 сая ширхэг үнэт цаас арилжиж, 836.7 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.