М.Сономпил: Ашигтай ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад арай илүү үнээр цахилгаан нийлүүлэх нь зүйтэй
Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.10.18

М.Сономпил: Ашигтай ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад арай илүү үнээр цахилгаан нийлүүлэх нь зүйтэй

 
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛТЭЙ ярилцлаа.
-Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох, ТЭЦ V-ыг барих тухай олон жилийн өмнөөс ярьсан. Энэхүү яриа хэлцэл ажил хэрэг болж байна уу?
-ТЭЦ V-ыг барих тухай өнгөрсөн дөрвөн жилийн турш ярьсан. Дөрвөн удаа тендер зарласан. Эцэст нь техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж концессын гэрээгээр барихаар хэлэлцээ хийж байна. Би нэг зүйл дээр нь санал нийлэхгүй байгаа. Юу гэхээр, ТЭЦ V-ыг гуравдугаар станцын дэргэд барихаар шийдвэр гаргасан юм билээ. Энэ байрлалыг нь оновчгүй сонголт гэж үзэж байгаа. Хамгийн наад зах нь Улаанбаатар хотын төв рүү маш их хэмжээний нүүрс тээвэрлэн оруулж ирэх болно. Үүнийг үндэслэн олон нийтийн байгууллага, ард иргэдээс V цахилгаан станц барих газрыг сольж өгөх санал, гомдол гаргаж шахалт үзүүлж байгаа. Түүнээс биш би ганцаараа мэргэн санаа олчихлоо гээд зүтгэж байгаа юм биш. Үүн дээр зөв шийдэл олох талаар Засгийн газрын тэргүүнтэй ярилцсан. Ойрын хугацаанд газрынхаа байршлын асуудлыг шийдчихье гэж бодож байгаа. Улаанбаатарын зүүн зах Хонхор орчимд цахилгаан станц барих хэмжээний газар бий.
-Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүн таны энэ саналыг хэр дэмжих бол?
-Ямар ч утгаар дэмжих ёстой гэж бодож байна. Дэмжихгүй байхын аргагүй. Яагаад гэвэл газар нь бэлэн биш байгаа. Нийтдээ 16 аж ахуйн нэгжийг нүүлгэж газрыг нь челөөлөх юм билээ. Тэр аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгоход 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
-Газрынх нь байршлыг өөрчилбөл техник, эдийн засгийн үндэслэлд нь өөрчлөлт орох уу. Бас барьж ашиглах хугацаа хойшлох уу?
-Байршлыг өөрчилснөөр станц барих хугацаа хойшилно гэж байхгүй. Яагаад гэвэл, өвөл барихгүй нь ойлгомжтой шүү дээ. Ирэх хавар, дөрөв, тавдугаар сараас барьж эхлэхээр төлөвлөж байгаа. Үүнээс өмнө газрынх нь байршил тодорхой болсон байх ёстой. Харин техник, эдийн засгийн үндэслэлд нь бага зэрэг өерчлөлт орохыг үгүйсгэхгүй. Өвөлжингөө юу эсийг хийх билээ дээ. Хавраас өмнө техник, эдийн засгийн үндэслэлээ өөрчлөөд бэлэн болгох боломжтой.
-Ирэх хавар ТЭЦ V-ыг барихаар төлевлөж байгаа гэхээр концессын гэрээгээр цахилгаан станц барих тендерт ялсан консерциумтай хийж байгаа хэлэлцээ амжилттай явж байгаа гэж ойлгож болох уу?
-"Сожитц" Монголын "Ньюком" компанийн хамтарсан консерциумтай хэлэлцээ хийж байна. Гэрээний төсөл боловсруулах ажил эхэлчихсэн. Улаанбаатар хот дулааны дутагдалд орчихсон байгаа учраас гэрээ хэлэл-цээг нэлээн яаравчлуулж байгаа. Гэхдээ хэдхэн өдөр суугаад хийчих гэрээ биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийтдээ долоон гэрээ хийх ёстой.
-Цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оны төсвийн төсөлд хэр их мөнгө тусгаад байгаа вэ?
-Дөрөвдүгээр цахилгаан станцын дулаан, цахилгааныг 100 мВт-аар өсгөх хөрөнгийг ирэх оны төсвийн төсөлд суулгасан. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлд гол бодлого барьж байгаа. Салхитын хөндийд барьж байгаа 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц ирэх сард ашиглалтад орно. Энэ байдлаар ТЭЦ V-ыг ашиглалтад ортол хэрэглээгээ хангана гэж үзэж байгаа.
-Та Эрчим хүчний сайдын ажлаа авсан даруйдаа томоохон аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг нэмэх санаачилга гаргасан гэж сонссон. Ямар зохицуулалтаар нэмэх гэж байгаа юм бэ?
-Манай улсын цахилгааны тариф дэлхийн жишгээс харьцангуй бага байгаа. Иргэд дунджаар нэг кВт цахилгааныг 80 төгрөгөөр хэрэглэдэг байна. Баруун бүсийн хэрэглэгчид 60 төгрөгөөр хэрэглэж байгаа. Энэ үнийг есгөхгүй гэж боддог. Ард иргэдийн амьжиргааны төвшин тийм ч сайн биш байна. Ийм нөхцөлд цахилгааны үнийг зориудаар нэмэхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Ямар ч байсан намайг сайдаар ажиллаж байгаа үед иргэдийн цахилгааны үнэ нэмэгдэхгүй. Харин урт хагацаанд зах зээлийнхээ жамаар 5-10 төрөгөөр нэмэхийг үгүйсгэхгүй. Нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд 100 төгрөгөөс дээш гарахгүй гэж. бодож байна.Манай станцууд дунджаар нэг кВт цахилгааныг 96 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа. Алдагдалтай ажиллаж байгаа гэсэн үг. Нэг, хоёрдугаар сард ОХУ-аас нэг кВт-ыг нь 104 төгрөгөөр авч байдаг. Үүнийгээ ард иргэддээ дээрх 60, 80 төгрөгөөр нийлүүлдэг. Үнийн зөрүүнд нь төрөөс татаас олгож байгаа. Цаашдаа ч энэ байдлаараа хэрэг-лэгчдийг цахилгаанаар хангаад байж болно. Харин ашиггай ажиллаж байгаа уул уурхайн компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай компаиудад арай өндөр үнээр цахилгаан нийлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрчим хүчний салбарт жилд 34 тэрбум төгрөгийн татаас олгодог юм. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бол бараг 38 тэрбум төгрөгийн татаас авахаар байгаа. Манай баялгийг зөөгөөд гарч байгаа гадаадын компани энэ татаас шингэсэн хөнгөлөлтэй цахилгаан ашигладаг байж таарахгүй гэдэг үүднээс уул уурхай компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг нэмэх санаачилга гаргасан. Эдгээр аж ахуйн нэгж ядаж эхний ээлжид цахилгаанаа үйлдвэрийн үнээр нь ашигладаг болох хэрэгтэй. Энэ нь ашигтай ажиллаж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийг шахаж байгаа юм биш. Аль болох зохицож ажиллаасай гэж хүсч байна. Зарим нэг байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Тэд энэ зохицуулалтыг хүлээж авахаа мэдэгдсэн. Дээр нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Төрийн өмчийн хорооны удирдлагуудтай уулзаж энэ тухай ярилцсан. Энэхүү зохицуулалтыг удахгүй хийж нэгдүгээр сарын 1 -нээс мөрдүүлнэ гэж үзэж байгаа.
-Энэ зохицуулалтыг хийхэд хуульд өөрчлөлт оруулах шаард-лага гарах уу, эсвэл журмаар зохи-цуулах юм уу?
-Үүнд ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Эрчим хүчний зохицуулах хороо гэж бий. Энэ байгууллага цахилгааны үнийг тогтоодог юм. Эрчим хүчний зохицуулах хороо Шу-дарга өрсөлдөөн хэрэглэгчийн төлвө газар, Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний яам гэсэн гурван байгууп лагын удирдлагуудтай хэлэлцээд үнэ тогтоодог.
Нийтлэлч

Эх сурвалж
Үндэсний шуудан      
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.