Х.Баттулга сайд АНУ-ын Худалдааны танхимын төлөөлөгчдийг хүлээн авлаа
Монгол Улсын Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга АНУ-ын Худалдааны танхимын Тэргүүн дэд захирал М.Бриллиант тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Сайд Х.Баттулга Засгийн газрын шинэчлэлийн бодлогын талаар товч танилцуулж, АНУ-ын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн 1995-2005 оны хооронд Дэлхийн худалдааны байгууллагын “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн болон хувцасны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд АНУ-д татваргүйгээр бүтээгдэхүүн экспортолдог байсан эрхийг сэргээх боломжийн талаар санал тавьж ярилцлаа. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч болон АНУ-ын нэр хүндтэй компаний төлөөлөл байлцлаа