Л.Гантөмөр “ноолуураа хөшөглөсөн хууль боллоо”
Өчигдрөөс эхлэн экспортоор гардаг ноолуурын татвар тэг боллоо. Нэг кг ноолуурт экспортын татвар 4000 төгрөг оноогддог юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэ хуулийг Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилан, боловсруулж УИХ-д оруулж ирсэн юм. санхүү эдийн засгийн хямралтай малчдын амьдрал ихээхэн хүндээр тусаж байгаа энэ цаг үед дээрх хууль үр өгөөжөө өгнө хэмээн хууль санаачлагч үзэж байгаа юм.
Хууль өчигдөр УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг нь хийж гишүүдийн 59.6 хувиар баталдсан юм. Хууль батлагдсан өдрөөс буюу өчигдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хууль батлах үед УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “ноолуураа хөшөглөсөн хууль боллоо” хэмээн УИХ-ыг буруутгасан юм.