ЕТГ-ын дарга Д.Баттулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзлаа
2008.01.01

ЕТГ-ын дарга Д.Баттулга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл болгосны дагуу, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн шүүхээс зөвшөөрөл авч, урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж ярилцлаа.

ЕТГ-ын дарга Д.Баттулга Н.Энхбаярт эрүүл мэнддээ хортой алхам хийхгүй байхыг зөвлөж, өөрийнх нь ба ар гэрийнх нь зүгээс тавьж буй санал хүсэлтүүдэд хуулийн байгууллагууд хуулийн дагуу хүндэтгэлтэй хандахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

ШШБЕГ-ын дарга М.Ганхүү болон хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа прокурор нар ЕТГ-ын даргын хамт очсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.